Д.Арвин гишүүн Т.Аюурсайханыг сүрдүүлжээ
УИХ-ын гишүүн Д.Арвины толгойлдог СӨХ-ны Дээд зөвлөлийг татан буулгах асуудлыг ШӨХТГ-аас тавиад буй. ШӨХТГ-аас тус зөвлөлийг татан буулгаж, хууль бусаар хураасан 568.5 сая төгрөгийг гаргуулахаар ажиллаж байгаа ч Д.Арвин гишүүний эсэргүүцэлтэй тулгарч буй бололтой.
х
СӨХ-ны Дээд зөвлөлийг татан буулгах асуудал хоёр жилийн өмнөөс эхэлсэн. ШӨХТГ-ын экс дарга О.Магнай энэ асуудлыг хөндөж, шүүхэд хүртэл хандаад байсан юм. Гэвч энэ асуудал өнөөг хүртэл шийдлээ олоогүй хэвээр байна. Өмнөх даргын ажлыг үргэлжлүүлж, СӨХ-ны Дээд зөвлөлтэй "дайн" зарлаад буй ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан өөрийн твиттертээ "СӨХ Дээд зөвлөлийг татан буулгаж, хууль бусаар авсан 568,5сая төг гаргуулах асуудал тавьсны төлөө Д.Арвин гишүүн агсамнаж сүрдүүлэх санаатай" хэмээн бичжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ