“21" худалдааны төвөөс дөрвөн иргэнийг аварлаа
Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлах “21" худалдааны төвд өнөөдөр гал гарч, нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 26 дугаар ангийн бүрэлдэхүүн ажилласан байна. Мөн нэмэлтээр Аврах гал унтраах 18, 29 дүгээр ангийн бүрэлдэхүүн буюу нийт 56 албан хаагч шуурхай ажиллаж, гал түймрийг бүрэн унтраажээ.
ы
Гал түймрийн улмаас түрээслэгч, үйлчлүүлэгч иргэд барилга дотор хорт утаанд угаартах аюултай байсан тул шуурхай гаргасан байна. Мөн эрлийг шуурхай зохион байгуулан таван давхарт байсан 0.8-52 насны дөрвөн иргэнийг автомеханик шат ашиглан буулгаж эмнэлгийн байгууллагад шилжүүлжээ. Аврагдсан иргэдээс бэртэж гэмтсэн хүн байхгүй бөгөөд одоо уг гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтоохоор шинжээчдийн баг ажиллаж байгаа аж.
ы
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ