Орос Крымийг булаан аваагүй
Оросын “Россия 1” телевиз “Крым. Эх орон минь хүлээж байна” гэх баримтат киног олон нийтэд хүргэхээр төлөвлөж байгаа билээ. Энэхүү баримтад кинонд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэрхэн цэргийн ажиллагаа явуулж Украины автономит муж Крымийг өөрийн болгосон. Мөн тус улсын экс Ерөнхийлөгч Виктор Януковичийг хамгаалж, нууцаар эх орондоо авчирсан тухай өгүүлэх юм. Тэгвэл энэхүү баримтат киног АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Жен Псаки шүүмжилсэн байна. Тэрбээр “Орос Крымийг булаан аваагүй. Сонгууль нээлттэй болсон” гэж хэлжээ.
Псаки дээрх баримтат киног бүтнээр нь үзээгүй учир нэмэлт тайлбар хийх нь илүүц хэмээн хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна. Баримтат киноны эхний трейлер цацагдсаны дараа Путин “Крымийн ард түмнийг хамгаалах энэнээс өөр арга олдоогүй” хэмээн хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ