Баярын өдрүүдэд хүчирхийллийн хохирогч нэмэгддэг

img

Монголчууд нэг үеэ бодвол баяраар архидах нь багассан талаар холбогдох албаныхан мэдээлдэг. Гэвч баярын өдрүүдэд Цагдаагийн 107 утсанд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл илүү их ирдэг ажээ. Харин Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд энгийн өдрүүдэд 4-8 хүн, баярын өдрүүдэд 10-13 хүн хандаж, тусламж хүсдэг гэнэ. Энэ талаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн үйлчилгээний менежер Г.Түвшинжаргалаас тодруулсан юм.

ы

-Улаанбаатар хотын Цагдаагийн газрын “Түр хамгаалах байр”-нд “Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл хүлээн авах 107” тусгай дугаарын утсанд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу гуравдугаар сарын 8-ны орой гэр бүлийн хүчирхийллийн  талаар  100 гаруй мэдээлэл ирсэн гэж байна. Танай байгууллагад хичнээн хүн хандсан бэ?

-Аливаа баяр ёслолын дараа манай төвд хандаж мэдээлэл өгөх, тусламж хүсэн ирэх иргэдийн тоо эрс нэмэгддэг. Энэ нь үргэлж архидан согтуурсантай холбоотой байдаг. Учир нь баярын өдрүүдэд ах дүү, найз нөхөд, танил талтайгаа уулзаж, архийг хэтрүүлэн хэрэглэсэнээс үүдэлтэй.  Энэ удаагийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн дараа үйлчлүүлэгчдийн тоо харьцангүй гайгүй байна. Манай төв ажлын өдрүүдэд ажлын цагаар ажилладаг. Тиймээс амралтын өдрүүдэд хандах тохиолдолд цагдаагийн 102,107 дугаарт ханддаг. Өнөөдрийн байдлаар манай төвд 5 хүн хандаад байна. Энэ таван хүн бүгдээрээ гурван сарын 8-ний өдөр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөний улмаас манайд хандсан байгаа

ы

-Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг яаж өнгөрүүлэх ёстой юм бэ. Манайд баяр нэрээр гэртээ хүчирхийлэгчтэйгээ хамт архидаж, удалгүй хохирогч болчихдог харамсалтай асуудал гарч байна?

-Манайхан жаахан гажууд буюу аливаа тэмдэглэлт өдөр ямар утга учиртай юм бэ гэдгийг сайн ойлгодоггүй, тухайн өдрийнхөө түүхийг сайн мэддэггүй. Гуравдугаар сарын 8 гэхэд  эмэгтэйчүүд тэгш эрхтэй байх ёстой, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ёстой гэж дуу хоолойгоо нийгэмд хүргэж, жагсаж тэмцсэн өдөр шүү дээ. Бидний хувьд энэ өдөр бүтэн жилийн туршид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах талаар ямар ажил хийсэн. Ирэх ондоо ямар ажил хийх талаараа нийгэмд таниулж нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл манайхан баяр ёслол мэт хүлээн авч, нэг нэгэндээ баярлаж талархах , блэг сэлт өгч, архи дарс хэрэглэх байдлаар өнгөрүүлээд байгаа нь буруу.

ы

Иргэний нийгмийн байгууллагуудын хувьд энэ өдрийг жинхэнэ утгаар нь өнгөрүүлье хэмээн “Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулга уулзалтыг зохион байгуулаад 10 жил боллоо. Энэ оны гуравдугаар сарын 8-нд Чингисийн талбай дээр “Хүчирхийллийн гинжийг таслан зогсооё” олон улсын арга хэмжээг Монголдоо зохион байгууллаа. Гол нь энэ өдөр эмэгтэйчүүдийн эрх гэртээ, нийгэмдээ баталгаатай хангагдаж чадаж байна уу үгүй юу, бидний эрхийг хамгалахаар сонгогдсон хүмүүс хангалтай ажиллаж байна уу үгүй гэдгийг сануулах, шаардах амьдрал ямар байгаа вэ гэдгийг дүгнэж цэгнэдэг.  Тиймээс энэ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалан тэмцдэг өдөр байлгаасай гэж хүсэж байна.

йы

П.Наран  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

d.byambasvreh.:
manaihan yamar ch bayariig tansaglal, arhidait, negenneesee iivv baih gesen baidalaar temdegledeg shvv dee. ene muu zurshilaasaa salah l heregtei dee.
2015-03-10