Браун шүүхэд гомдол гаргав
Дуучин Крис Браун өөрөөс нь хүүхэдтэй болсон гэх Ниа Ами гэх эмэгтэйг шүүхэд өгөхөө мэдэгдэж, дахин худал мэдээлэл цацсан тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх болно гэжээ. Тэрбээр өчигдөр өмгөөлөгч Алан Женнитэй уулзсаныхаа дараа ийнхүү мэдэгдсэн тухай “Hollywoodlife.com” мэдээллээ.
1
Крис блогтоо “Одоо хангалттай. Ниа Ами чи хэдий болтол надаар тоглож, доромжлох гэсэн юм. Миний охин гэгдээд буй тэр хүүхдийн сайн сайхны төлөө чамтай хэрүүл хийхийг хүссэнгүй. Надтай тааралдсан бүхэн чамайг болон охины тухай асуух хэцүү байна. Чиний худал мэдэгдэл миний амьдралд том ангал үүсгэж эхэллээ. Би олон нийтийн газраар ч тайван алхаж чадахаа болив” гэж бичжээ. Мөн түүний өмгөөлөгч Алан “Крис Браун болон охиноос эцэг тогтоох шинжилгээ авах болно. Бид хуулийн дагуу ажиллах болно” гэж хэлжээ.
Ами өнгөрсөн долоо хоногт Крисээс 3.3 сая ам.доллар нэхэмжилж, мөн охиноо өсгөхийг Браунаас шаардсан билээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ