
Өмнөд Солонгосын Сөүл хотноо суух АНУ-ын бүрэн эрхт элчин сайд Марк Лупперт
өнгөрсөн долоо хоногт халдлагад өртөж, эмнэлэгт хүргэгдсэн билээ. Тэрбээр нүүрэндээ
80 оёо тавиулсан юм.Элчин сайдыг өчигдөр тус улсын Ерөнхийлөгч Пак Ын Хэ
эргэж, уучлалт гуйжээ.
Өнөөдөр Элчин сайд эмнэлгээс гарсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Түүнийг
эмнэлгээс гарах үед 1000 гаруй хүн угтан авчээ. Тэрбээр хэвлэлийнхэнд “Над руу
халдсан Ким Ки Жонгийг уучлах нь зөв. Энэхүү халдлагын дараа би олон зүйлийг
эргэцүүлэн бодлоо” гэж хэлжээ. Өнгөрсөн долоо хоногт сайд нэгэн хэвлэлд “Хоёр
Солонгос нэгдэх цаг болжээ. Хойд Солонгос дайсагнасан харилцаагаа зогсоож, олон
улсаас уучлалт гуйх хэрэгтэй” хэмээн хэлээд, ажил руугаа явах замдаа Ким Ки
Жонгийн дайралтад өртсөн юм. Сөүлийн цагдаа нар хэрэгтэнг Хойд Солонгосын
захиалгаар дээрх хэргийн үйлдсэн хэмээн сэжиглэж буй. Ким баригдах үедээ
сэтгүүлчдэд “АНУ хоёр Солонгосыг дайнд уриалан дуудаж байна” хэмээн буруутгасан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ