Автомашинтай холбоотой үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлнэ
Авто тээврийн үндэсний төвийн Баянгол дүүрэгт байрлах салбар нь энэ сарын 13-ны өдөр буюу баасан гаригт 11-17 цагийн хооронд нэг цэгийн үйлчилгээг зохион байгуулахаар болжээ. Автомашиныхаа татварыг төлөөгүй, даатгалаа хийлгээгүй, тээврийн хэрэгслээ техникийн хяналтын үзлэгт оруулж амжаагүй жолооч нар энэхүү нэг цэгийн үйлчилгээнээс хэрэгцээтэй бүхий л үйлчилгээг авах боломжтой аж.
s
Мөн хувийн автомашины засвар үйлчилгээний компаниуд нэг цэгийн үйлчилгээнд ирсэн жолооч нарын тээврийн хэрэгслийг үнэ төлбөргүй компьютер оношилгоонд хамруулах юм байна. Мөн автомашиныхаа гэрчилгээг бусдад шилжүүлэх болон тээврийн хэрэгсэлдээ шинээр улсын дугаар авах зэрэг үйлчилгээг нэг дороос хурдан шуурхайн байдлаар авч болох гэнэ.
s
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ