"Оюутан цэрэг" хөтөлбөр өнөөдрөөс хэрэгжинэ

img

Энэ сарын 3-нд Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Оюутан-Цэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” захирамж гаргасан.

Уг захирамжаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан А/49, А/56 дугаар тушаалыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэр дэх их, дээд сургуульд суралцаж буй 18-25 насны оюутан залуучуудыг сайн дурын үндсэн дээр элсүүлэх Оюутан-Цэрэг хөтөлбөрийг 2015 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон.

"Оюутан цэрэг" хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхлан санаачлаж байсан гэдэг.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ