Хуулийн төслийн хэлэлцүүлэг болно

img

Хууль зүйн байнгын хорооноос "Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай" хуулийн төслийн хэлэлцүүлгийг маргааш Төрийн ордын Б танхимд зохион байгуулна.

ө

УИХ болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой хууль тогтоох үйл ажиллагааг дэмжих нь” төслийн дэмжлэгтэйгээр Засгийн газраас уг хуулийн төслийг  өргөн барьсан юм. Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр шийдвэрлэсэн бөгөөд Хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан төслийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэн ажиллаж байгаа аж.

ө

УИХ, НҮБХХ хамтран хэрэгжүүлж байгаа “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төсөл нь 2013 оноос хэрэгжиж байгаа.  УИХ-д бодлогын судалгаа хийх, оролцогч талуудтай нээлттэй зөвлөлдөх замаар хууль боловсруулах ажиллагааг сайжруулах, иргэд ба сонгогдсон төлөөлөгчид хоорондын харилцааг бэхжүүлэх зорилготой юм. Мөн НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн тайланг гаргах, хэрэгжүүлэх ажиллагаа, ёс зүй ба сонирхлын зөрчилтэй холбоотой бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэхийг зорьжээ.

ө

Хэлэлцүүлэгт УИХ-ын ажлын хэсгийн гишүүд, Хууль зүйн яам, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцоно.

ө

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ