"Үүлэн заяа"
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа ирэх бямба гаригийн 17.00 цагаас Төрийн соёрхолт, Хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн “Үүлэн заяа” дуурь тоглогдох гэж байна. Уг дуурийн найруулагчаар УГЗ Л.Эрдэнэбулган, зураачаар АЗ Ч.Гунгаасүх, удирдаачаар УГЗ Н.Туулайхүү нар ажиллах аж.
Харин дүрүүдэд Хоролдойд СТА О.Хүрэлбаатар, Төмөртөрд Г.Шижирболд, Наранзэлд СТА Ш.Наранчимэг, Тэнүүнд СТА А.Сайнбаяр, Цурхайд СТА Р.Доржхорлоо, Хоовондойд СТА Э.Бумхүү нар тоглох юм байна.
Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлтэй "Үүлэн заяа" дуурийг Монголын тайзнаа анх 1988 оны дөрөвдүгээр сарын 29-нд тоглож байсан түүхтэй.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ