Нөөцийн мах бэлтгэгчдийн урамшууллыг олгуулна

img

Улаанбаатар хотын хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулж мах бэлтгэлийн компаниуд өнгөрсөн онд нийтдээ 14,544,6  тонн  нөөцийн мах бэлтгэсэн байна. Тухайлбал, “Баатрууд тэнгэр” ХХК 3,212,7 тн,  “Мах импекс” ХК 3,112,1тн,  “Мах маркет”ХХК 3,006,5 тн, “Эй Эн Ди Эм” ХХК 3,035 тн, Дархан хотод “Дархан мийт фүүд” ХХК 1081,4 тн, Эрдэнэт хотод “Эрдмийт” ХХК 1096,9 тонн мах нөөцлөөд буй.

ы

Гэвч эдийн засгийн хүндрэлээс үүдэн нөөцийн мах бэлтгэлийн компаниудын урамшуулалд олгох 2014 оны 14 тэрбумын үлдэгдэл 4.5 тэрбум нь өнөөг хүртэл шийдэгдэхгүй байгаа аж. Иймээс ХХААЯ-ны удирдлагууд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд эл асуудлыг танилцуулсанаас гадна Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболдоор ахлуулсан ажлын хэсгийнхэн Сангийн яамны удирдлагуудтай уулзан 2014 оны төсвийн үлдэгдэл 4.5 тэрбумыг олгуулах талаар ярилцсан байна.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин :
гэхдээ нөөцийн махны хөтөлбөр хэрэгжсэнээр махны үнэ тогтворжсон нь үнэн шүү. бас ч үр дүнгээ өгсөн хөтөлбөр. нэгэнт айл бүр махаа нөөцлөх хөргөгч болон эдийн засгийн боломжгүй байхад энэ бодлого нь бас ч ард түмний анхан шатны хэрэгцээг хангахад дэмжлэг болсон ажил шүү.
2015-03-11
zochin:
ouytand 70, hyyhded 20, honind 2, yhert 15 myangiig ogch baihad bid sainaaa yzehgyi eee. tosov sanhyygiin bodlogo, salbariin bodlogo zov boddog hymyys bna uu. max, abtobus 2 toi 25 jul zuuraldaad odooo oorsdoo darluylj bna zah zeeliin niigem gej tomieolj baigaa biz deee zond no orhiod ogooch um hiisen hymyys bolj haragdah, uls tor hiih, heden too naash tsaash ni hodolgohoos oor um alga daaa
2015-03-10
за зайлаа:
энэ нөөцийн мах бэлтгэдэг явдлыг болимоор юм,зөнд нь орхиод өгөөсэй,энэ нөөцийн мах бэлтгэж зохиомол эрэлт бий болгосноос чинь болж махны үнэ өсөөд байна шүү,төрийн мөнгөөр туйлагчидаа,
2015-03-10