ХАА-н мэргэжилтнүүдийг Беларусь улсад сургана
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа өнөөдөр Бүгд Найрамдах Беларусь улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд С.Чепурной-г хүлээн авч уулзсан байна. Уулзалтын үеэр сайд Р. Бурмаа хоёр орны хөдөө аж ахуйн яам хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах байнгын механизм бий болгох, үр үржүүлэх салбарт хамтран ажиллах санал тавьсан аж.
s
Харин Беларусийн элчин сайд С.Чепурной газар тариалангийн тоног төхөөрөмж нийлүүлэх, мах, сүү бүтээгдэхүүн боловсруулах хамтарсан үйлдвэр барих зэрэгт ХХААЯ-тай хамтран ажиллах саналтайгаа илэрхийлсэн байна. Түүнчлэн тэрээр Беларусийн “Арид Грөү” ХХК Монголд био бордоо нийлүүлэх сонирхолтой байгааг ч хэлсэн аж. Энэ хүрээнд эхний ээлжинд хоёр тал Беларусь улсад Монголын хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн, оюутнуудыг харилцан болон давтан сургахад хамтран ажиллахаар тохиролцжээ.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ