Өнөөдөр болох үйл явдлын тойм
09:30 цагт Шүүхийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэнэ.
ө
Батлан хамгаалахын их сургуулийн “Соёлын төв”-д
10:00 цагт “Монгол цэргийн жавхаа - 2015” уралдааны нээлт болно. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга, Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ, ХХЕГ, Улаанбаатар цэргийн хүрээний анги байгууллагын удирдлага, албан хаагчид оролцоно. Утас: 99666553
б
Тусгаар тогтнолын ордны 300-гийн зааланд
12:00 цагт Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбоо Монголын оюутан залуусын өнөөгийн асуудал, шийдэл, шинэчлэл, үйл ажиллагаа, шинэ удирдлагын талаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Сэтгүүлч та бүхэн хүрэлцэн ирнэ үү ? 99116761
ы
Үндэсний статистикийн хороонд
11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлаар хэвлэлийн бага хурал хийх тул эрхэм сэтгүүлчид та бүхэн хүрэлцэн ирнэ үү. Холбогдох утас: 261502
б
Төрийн ордны Б танхимд
11:00 цагт ХАХНХЯ-аас 2015 оныг "Залуучуудын хөгжлийг дэмжих жил" болгон зарлаж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлаж байна. Мөн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ нэмэгдэж байгаа болон Иргэний эрүүл мэндийн даатгалын асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ. Утас: 99198043
б
Хэвлэлийн Хүрээлэнд
11:00 цагт Хөвсгөл, Өмнөговь, Увс, Архангай гэх мэт хөдөө орон нутаг, бусад аймгаас ирсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн ялгаварлан гадуурхалт, төрийн халамж, асран хамгаалагчтай холбоотой баримт дэлгэж улмаар хөдөлмөр эрхлэлттэй холбоотой бусад асуудлаар мэдээлэл хийнэ.
ы
ГХЯ-ны “Мутрын түшээ” танхимд
11:00 цагт Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү нар Япон Улсын Засгийн газраас Соёлын Ерөнхий буцалтгүй тусламжийн хүрээнд “Монголын Үндэсний мүзейн үзмэрийн хадгалалтын тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл” -ийг хэрэгжүүлэх тухай хоёр орны Засгийн газар хооронд солилцох Ноот бичигт гарын үсэг зурна. Утас: 88080619
б
ШУТИС-д
11:00 цагт Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Шинжлэх Ухаан, Технологийн Сургууль хооронд Хамтран ажиллах гэрээ байгуулах ёслолын ажиллагаа болно. Утас 99045949
б
"Тайм скуэр" хотхонд
11:00 цагт НМХГ-аас зохион байгуулж буй "Барилгын материалын чанар-шинэ дэвшилтэд технологи, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа" сэдэвт нээлттэй өдөрлөг болно. Утас: 88112892, 96651501
ө
"Монгол Ньюс" Мэдээллийн төвд
12:00 цагт Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос хэвлэлийн хурал зарлаж байна. Хэвлэлийн бага хурал болно. Утас: 99091754
б
МОҮНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд
12:00 цагт Алдарт "Netflix" компани өөрийн шилдэг бүтээлүүдийн нэг болох "Marco Polo" киноны үргэлжлэл буюу хоёрдугаар хэсэг /Season-2/-д англи хэл дээр тоглох Монгол жүжигчдийг сонгон шалгаруулах гэж байгаа талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал болно. Утас: 300995, 86062332
d
www.shuud.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ