Үүл баатрын амлалт, бидний мөрөөдөл

img

Улаанбаатар хотын захирагч, улсын баатар Э.Бат-Vvл даргыг УИХ-ын гишvvн Р.Амаржаргалаас эхлээд МАН-ын нэлээн идэвхтэй залуу гишvvд ч ихэд дэмжиж, зарим нэг нь “Дараагийн Ерөнхийлөгчид Э.Бат-Vvлээс өөр хvн ерөөсөө харагдахгvй байна” хэмээн шулуухан мэдэгдээд байгаа. Тэгвэл Улаанбаатарчууд ер нь Монголын нийгмийн ихэнх хэсэг “Сvvлийн 10 жил хийгдээгvй аварга бvтээн байгуулалтыг Vvл баатар хоёрхон жилд амжуулж, Улаанбаатарыг дахин цоо шинээр сvндэрлvvллээ” хэмээн тун ам сайтай байгаа. Vнэхээр ч таван сарын дараа гурав дахь жилдээ орох Э.Бат-Vvл даргын засаглалын хугацаанд Улаанбаатар хот дахин шинэ төлөвлөлтөд хамрагдаж, орон сууцны томоохон хорооллууд шил, шилээ даран сvндэрлэсээр л байгаа. Нисэх, Баянхошуу, Амгалан гээд цоо шинэ оршин суултын бvсvvдэд орчин vеийн тохилог хорооллууд яралзан босч байгаа нь дөрөв, тавхан жилийн өмнө бол ёстой л “Vлгэрийн далай” байсан билээ.

h

Э.Бат-Vvл баатар 2012 оны УИХ-ын сонгуулиас бvр өмнө “Би УИХ-д нэр дэвшин өрсөлдөхгvй. Нийслэлд ялалт байгуулж, хотын дарга болоод Улаанбаатарыг дахин шинээр төлөвлөж, цоо шинэ бvтээн байгуулалт өрнvvлнэ” гэж ярьж эхлэхэд нь олон хvн “Бат-Vvлийн Улаанбаатарыг цоо шинэ болготол бидний нас хvрэхгvй. Бас нэг буурал мянгуужин гараад ирлээ” хэмээн огтхон ч итгэхгvй байсан. Тэгтэл өнгөрсөн хоёр жил хагасын хугацаанд буурал баатар vнэхээр сvvлийн 10-20 жил хийгдээгvй өөрчлөлтийг хийчихэж дөнгөлөө. Ажлынхаа эхний vр дvнг vзсэн баатар ч “Би Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгvй ээ. Эртхэн хэлж зарим хvний санааг амраая. Надад ганцхан том зорилго байгаа нь Улаанбаатараа метротой болгож, тvлхvvрийг нь хvлээлгэж өгөөд тайван амьдармаар байна” гэж ойрын таван жилийнхээ ажлыг товчхон тайлбарлаж, ёстой л зарим хvмvvсийн санааг амрааж, даралтыг дахин хөдөлгөхөөргvй болоод байгаа. Өнөөдөр Азийн улсуудын нийслэлээс метротойг нь бус метрогvйг нь хайсан нь хялбар. Бээжин, Сингапур, Гонгконг, Сөvл, Токио, Дели, Бангкок гээд л хөвөрч өгнө. Гэтэл нийт хvн амынх нь тал нь шахуу амьдарч байгаа Улаанбаатар хот дөрвөн уулынхаа дунд улам л шахцалдаж, газар дээрээ машин тэрэг, хvн ам нь багталцахгvй боллоо. Өнөөдөр Баянхошууны эцсээс Амгалан орохын тулд автобусаар нэг талдаа хоёр цаг таг тvгжирч, уур бухимдалдаа хахаж цацсаар бууцгааж байгаа.

g

Саяхан УИХ-ын даргын Японд хийсэн айчлалаар Эдийн засгийн тvншлэлийн гэрээ байгуулсны буянаар тэдний хуучин машинууд татваргvй болчихоор хэдэн мянгаар нь сvнгэнvvлээд зөөж эхэлнэ. Тэр vед өнөөдөр мөлхөж байгаа Улаанбаатарын замын хөдөлгөөн таг зогсох нигууртай. Товчхондоо Улаанбаатарын гудамжинд автомашины гинжин холбоо vvсч, хөдөлгөөн нь яг зогсоно гэсэн vг. Харин энэ таг зогсолтоос тойрох цорын ганц шийдэл нь мэдээж метро. Япон гэхэд л нэг саяас дээш хvн амтай хотууддаа метро ашигладаг. Метрог нийтийн тээвэрт нэвтрvvлснээр автомашинаас ялгардаг утаа, хорт хийн хэмжээ 30 хvртэлх хувиар буурч, зам тээврийн осол багасахаас гадна нийслэлийн иргэдийн эрvvл, аюулгvй орчинд амьдрах нөхцөл бvрдэх талаар сvvлийн 10 гаруй жил ярьж байгаа. Мөн авто замын хөдөлгөөний ачаалал 16 хувиар буурч, автомашины хурд 25 хувиар нэмэгдэх, замын хөдөлгөөний аюулгvй байдал сайжрах зэрэг олон давуу талыг дагуулахыг ч Э.Бат-Vvл баатрын нэгэн орлогч Н.Гантөмөр дарга учирлаж суусан. Товчхондоо нийслэлийн удирдлагууд 2020 он гэхэд Улаанбаатар хотын нийтийн тээврийн vйлчилгээнд метро нэвтрvvлэх зорилт тавин, Японы ЖАЙКА байгууллагын төслийн багийн дэмжлэгтэйгээр судалгааны ажлыг өнгөрсөн 2012 онд эхлvvлжээ.

h

Нийтийн тээврийн vйлчилгээний хамгийн дэвшилт хувилбар болсон метрог Улаанбаатарт бий болгоход долоон жил хангалттай гэж төслийн багийнхан vзэж байсан гэнэ. Тvvнчлэн 2010 онд 1.1 сая байсан Улаанбаатарын хvн ам 2030 онд 1.7 саяд хvрч, 1.5 дахин нэмэгдэнэ. Vvгээр зогсохгvй зам тээврийн эрэлт, хэрэгцээ одоогийнхоос 3.1 дахин нэмэгдэх тооцоо гарсан байна. Төслийн багийнхан судалгааны ажлын тайлан болон урьдчилсан ТЭЗV-ийг 2013 оны гуравдугаар сард нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцvvлэхэд төлөөлөгчдийн олонх нь дэмжсэн байна. Ингээд мөн оны зургадугаар сард “Улаанбаатар метро”-г тэмдэгжvvлэх ёслол болсон билээ. Энэ vеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Vvл “Метро бол манай улсын хөгжил цэцэглэлтэд онцгой, чухал хувь нэмэр оруулах томоохон бvтээн байгуулалт. Бид метротой болж чадвал орчин vеийн хот болон хөгжиж байгаагийн нэг том илэрхийлэл болох юм. Орчин vеийн хот болж чадвал бид олимп зохион байгуулах тухай ярьж чадна” хэмээж байсан. ЖАЙКА-гийн төслийн багийнхан Толгойтоос Амгалан хvртэл нийт 14 өртөөтэй, өртөөний зайг 800-1500 метр байхаар төлөвлөж. Мөн автобус нэг цаг гаруй явах энэ 17.7 км замыг метро 20-30 минут туулна гэсэн. Тvvнчлэн метро нь автобуснаас тав дахин их буюу цагт 20 мянган зорчигч тээвэрлэх хvчин чадалтай. Метро хоорондын хугацаа таван минут бөгөөд нэг удаа зорчиход 500-600 төгрөгийн vнэтэй байхаар тооцоолсноо дуулгасан. 2020 онд Улаанбаатарт метрогоор зорчигчдын тоо 300 мянга, 2030 онд 500 мянгад хvрч, оргил цагтаа 18.000 зорчигч тээвэрлэх төлвийг ч төслийн багийнхан гаргасан байсан.

h

Тэрчлэн Саппорогийн тойрог нь метроны өртөөний хамгийн ачаалал ихтэй хэсэг байхыг тайлбарласан. Харин метроны замыг газар доогуур болон замын дээгvvр гvvр хэлбэрээр барихаар төлөвлөсөн байна. Тодруулбал, баруун дөрвөн замаас зvvн дөрвөн зам хvртэлх хотын төвийн 6.6 км зайд газар доогуур, хотын хоёр захаар газраас өргөгдсөн гvvр хэлбэрээр явж, авто замаас бvрэн тусгаарлагдсан байхаар тооцсон байна. Газар доогуур метроны зам тавих нь өртөг өндөртэй ч авто замын хөдөлгөөнд саад учруулахгvй, өвөл ч зам тавих боломжтой гэдгээрээ онцлогтой. Метро барих ажил эхэлснээр 156 мянган шинэ ажлын байр бий болох гэнэ. Улаанбаатар хот метротой болоход нийт 1.5 тэрбум ам.долларын санхvvжилт хэрэгтэй гэсэн урьдчилсан тооцоо байгаа. Японы Засгийн газраас метро хийх төсөлд зориулан 600 сая ам.долларыг хөнгөлөлттэй зээлээр олгохоо албан ёсоор мэдэгдсэн. Метротой уялдуулан газар доогуур автомашины зогсоолууд болон томоохон vйлчилгээний төв бvхий цогцолбор барихаар төлөвлөөд байгаа. Ингэснээр эдийн засагт шууд бусаар олон vр өгөөж өгнө. Тухайлбал, 2030 он хvртэл метроны буудал орчимд ойролцоогоор 1300 га талбайг дахин хөгжvvлэх боломжтой аж. Давхруудын талбайн ам метрийн vнийг 850 ам.доллар гэж vзвэл 10.5 тэрбум ам.долларын vл хөдлөх хөрөнгийн зах зээл метроны шугам дагуу бий болох юм. Улсад төвлөрvvлэх татвар ч нэмэгдэнэ. Тvvнчлэн өртөө орчмыг хөгжvvлэх хvрээнд шинээр 50 мянга орчим айлын орон сууц баригдана. Энэ бvхнийг Э.Бат-Vvл баатар амлаж байна.

h

Харин Улаанбаатарчууд бид мөрөөдөж, хvлээж байна. Баатрын амлалт, бидний мөрөөдөл биелэх цаг явж эхэлжээ.

g

Эх сурвалж:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

songuuli:
songuuli duhuud odoo bygd sertsgeej bn daa
2015-03-14
хужаа хушга нар:
драгон гэж нэрлээд байх даа яахав муу луухаан чинь
2015-03-11
gkoo:
hulhin deer urguulsan tsagaan tsetseg
2015-03-11
zochin:
khudlaa khoshgoruulj tenegtekhee bolimoor jm.
2015-03-11
rurut:
ter gantemyr geed neg khudalch bat-uul 2 -m khen itgekh youm be.teneguud l itgekh baikh daa
2015-03-11
rurut:
ter gantemyr geed neg khudalch bat-uul 2 -m khen itgekh youm be.teneguud l itgekh baikh daa
2015-03-11
zochin:
salga buural saikhan khoshgoruulsan bna shuu.ter baikhgui baikhgui gesen salga bolson khoino udakhgui ugui bolno biz
2015-03-11
zochin:
salga buural saikhan khoshgoruulsan bna shuu.ter baikhgui baikhgui gesen salga bolson khoino udakhgui ugui bolno biz
2015-03-11
boogii:
buu hudlaa hel ger horoolloor yavaad uzeechee. hog jorlon ugaadasandaa diildsen bga. bitgii hudlaa um bich
2015-03-11
намхан болгох нууц:
өмхий жорлонгууд хэвээрээ байна. батүүл ээ? саус гоби сендс капла таньд ямар хамаатай юм бэ?
2015-03-11
өндөр болгох нууц:
15-35 насныханд зориулсан өндөр болгох нууц номыг интерном, мир, мажестик, аз хур, алтантөгрөг, голдэн бүүк номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮
2015-03-11
зочин:
метротой болвол сайхаан. гэвч зөвхөн 18км замаар гэхдээ түүний 11км нь газар дээгүүр түгжрэлгүй явахын тулд 1,5 тэрбум ам. доллар зарснаас хурдны замын сүлжээтэй болгоод шинээр томоохон хот, суурьшлын бүс байгуулахад хөрөнгө оруулалтыг хийвэл ердөө 3 саяхан хүнтэй манай улсын хүн амын төвлөрөл арай өөр болмоор санагдах юм.
2015-03-11
haha:
buural tolgoito *k ichij amifaraasai.
2015-03-11
дээрээсээ 2, 3 т:
/103.10.23.1/ бичсэн шаарт
2015-03-11
saina har daa :
chalkotai hiisen geree oyutolgoin asuudal geed l deeerees ni niguu 100sayiig arbitriin shuuher tuluh bolson zereg ees harhad ed nar ene darga nariin mulguu tolgoinii gaig suuld ni hen uurdeg bileee yun metro hutsaad bai bolno l doo gehdee 500 sayaar zasagdah uulzvariig terbum naiman zuugar yanzaldag uls chin metronoos yah bol ulsiig suiruulchaad suuj bh blgui
2015-03-11
доодоход:
энэ доор сетгэгдэл үлдээсэн хар амтын амьдрал үг шигээ хар байдаг байх даа ам нь жорлон болсон юмнууд ертөнцөөс зайлаасай юу ч бүтээдэггүй комментийн шархадсан жооомууд сэтгэцийн эмгэгтэй хүмүүс байдаг нь аль эрт батлагдсан шүү дээ
2015-03-11
нийслэлийн хүн:
зөв шүү. бат-үүл их зүйл амжуулж байгаа. зам барилга, дахин төлөвлөлт, дугаарын хязгаарлалт гээд. харин тэр хогны ногоон бол түүний орлогч гээд *нуудын хийсэн мөнгө угаалт шүү дээ. одоо метрогоо хурдлуувал урьд нь чи ямар ч нүгэлтэй байсан монголчууд ор тас мартана даа. хамгийн гол нь 2020 онд заавал метроныхоо түлхүүрийг хүлээлгэж өгөөрэй үүлээ...
2015-03-11
bat uuliin tenegiig batlasan bna :
uls maani 3 say huntei kkkk hot maani say garuihan huntei gj bgaa 156 ni metrond ajillahaar hen ni haana yamar baylag buteej yugaaraa amidrah uls veee aaa harin 10 say hytad orj irne gj tootsson bol zuv l tootsoolol bna daaa kkk hulgaich naraa gj
2015-03-11
s.h.a.a.da.g gar vee :
uu muu hulgaich chini uzeg shuu yua hudaldaj ideed bgaa muu uhsenii chini uul baatar erguu mynguujin geech nuli tsavchaa tsalgia luivar shuu dee ter zam saihan bolj bna l gedeg 10 aar hiih yumiig 1000 r hiisen bolj asar ih tsavchaad odoo uls urund orchood yavj bna bagon avtobus aar tugjrelgui bolj tenegtseniig ni hognii nogoon uutarr hot hoggui bolsniig ni bicheech muu huureee
2015-03-11
hunnu:
neeree metro yu bolson be? oird yu ch sonsogdsongui
2015-03-11