Хэт даврагчдыг бурхан шийтгэх болно
Ромын хамба ламтан Францис өчигдөр итгэгч түмэнтэйгээ уулзах үеэрээ “Олон улсыг заналхийлж, хүний амийг тоглоом мэт андуурч буй хэт даврагчдыг нэг өдөр бурхан шийтгэж, амиа алдсан хүмүүсийг өшөөг авах болно” гэж хэлжээ. Тэрбээр ““Халифын вант улс” бүлэглэл, “Талибин” бүлэглэл, “Боко Харам”, “Аль Кайди” болон зэвсэгт бүлэглэлийн дайчид бурхны урвагчид. Хүний аминд хүрсэн этгээд заавал шийтгэлээ амсах учиртай. Хэдхэн улс дээрх хэт даврагчидтай тулалдаад түүхэн ялалт байгуулж чадахгүй. Техникийн хүчээр ялалт байгуулсан ч тэр бүс нутгуудад амьдарч буй гэмгүй иргэдэд хэтэрхий эрсдэлтэй. Олон улс эв найрамдлын хүчээр ялалт байгуулах цаг нь боллоо. Бүгдээрээ нэг нэгнийхээ төлөө тэмцэж, ардчилал, тусгаар тогтнолын төлөө хамтрахыг хүсье” гэсэн байна.
1
Хамбатан мөн Европын 15, Азийн 10 улсын Ерөнхийлөгчид хандан, эв найрамдлын төлөө нэгдэхийг уриалж, захиа явуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Францис ирэх долоо хоногт Аргентин улсад шашны айлчлал хийхээр болсон байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ