Эдийн засгийн хямрал нээлттэй хэлэлцүүлэг болно

img

“Монголбанк ба эдийн засгиийн хямрал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг маргааш Тусгаар тогтнолын ордонд болно. Уг хэлэлцүүлгийг МАН-ын Шинэчлэлийн хорооноос зохион байгуулж байгаа бөгөөд сонирхсон хүн бүрт нээлттэй аж.

2012 оны дараа байгуулагдсан Шинэчлэлийн гэх Засгийн газрын буруу бодлого, алдаатай үйл ажиллагаанаас болж улсын эдийн засгийг хямраасан, иргэдийн амьжиргааг доройтуулсан гэж Шинэчлэлийн хороо үзэж нэр бүхий хүмүүсийг Эдийн засгийн алуурчнаар нэрлэсэн. Экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг, сангийн сайд асан Ч.Улаан, эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нараас гадна Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг эдийн засгийг хямраасан эзнээр нэрлэсэн. Үүнээсээ хойш МАН-ын Шинэчлэлийн хороо эдийн засгийн алуурчдад хариуцлага тооцуулах, УИХ-ын гишүүдийг эргүүлэн татуулах, Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах зэрэг санаачлагыг тогтмол гаргаж байгаа. Эдийн засгийг хямраахад төгрөгийн тогтвортой бодлогыг хэрэгжүүлж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах санаачлагынхаа ээлжит ажил болгож "Монголбанк ба Эдийн засгийн хямрал" хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байгаа аж.

1

Б.Дэжид 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkkkkkkkk:
tahia shig tarhitai zaluuchuud bna lee huurhiis
2015-03-11
noxoi xotsorno -jin yavna:
ene xeden * uom xiidegggi xiirxej xooloo xaxcuiliar ologsod zailaachee, xarin mongolbank zov ajillsan tuldaa gaigui gazardsan shuu ediin zasag, iim uomiig man-iin uyanii noxod medexgui xezee ch medej chadaxguidee. noxoi xutsaj l baig jin yavj l baig. noxoi xotsorno jin yavaad ongorno
2015-03-11
zochin:
mash hyhal asuudliig sorog hychin baihaasaa man hondoj tabisan ogt anzaaragdahgyi l bsan.odoo dahin hondoj byi ni sain hereg.heden tsagaas boloh heleltsyyleg be naadah chin.todorhoi zarla.ochih hyn zondoo bgaa.
2015-03-11