ЖДҮ-ийн зээлд хэрхэн хамрагдах вэ?

- Сонгино, Бөхөгийн орчмын гахай, шувуу, загасны аж ахуй эрхлэгчид
/Тайлбар:Сонгино, Бөхөгийн газар нутаг нь Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэр хамаарна./ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ:
- Зээлийн хугацаа - 4 жил хүртэл
- Зээлийн хүү - 5 хувь
- Зээлийн доод хэмжээ -30 сая төгрөг
ЗЭЭЛИЙН ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
- Эхлэх огноо: 2015 оны 03 дугаар сарын 5-ны өдөр
- Дуусах огноо: 2015 оны 03-р сарын 19-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэл
ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ БАЙРШИЛ:
- Капитал банк - Төв салбар: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг Самбуугийн гудамж - 43, Шуудангийн хайрцаг - 211238
ХОЛБОО БАРИХ УТАС:
- Капитал банк Утас: 70001912
ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛД ХЭРХЭН ХАМРАГДАХ ДАРААЛАЛ:

- Контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн;
- Зээл хүсэгч иргэн, хуулийн этгээдийг төлөөлөн зээл хүсэх эрх бүхий этгээд нь Монгол Улсын иргэн;
- Зээл хүсэгч хуулийн этгээд, иргэн нь 1 жилээс доошгүй хугацаанд үйл ажиллагаа эрхэлсэн туршлагатай;
- Зээл хүсэгч банк болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоонд хугацаа хэтэрсэн өр, зээлийн үлдэгдэлгүй;
- Тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа бол Монгол Улсын хууль, тогтоомжид заасан зохих зөвшөөрлийг авсан;
- Бүтээгдэхүүн үйлчилгээ нь зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн төдийгүй зээл, зээлийн хүүний төлбөрөө эргүүлэн төлөх чадвартай;
- Үйлдвэрлэл явуулахад шаардлагатай мэргэжлийн боловсон хүчин, үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмжтэй;
- Сар бүр төлөх зээлийн төлбөр нь бизнесийн болон өрхийн нийт орлогын 60 хувиас хэтрэхгүй;
- Зохих стандарт, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх;
- Байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, дэвшилтэт техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн;
- Импортыг орлох, экспортод чиглэсэн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхэлдэг бол давуу тал болох.
ЗЭЭЛ ХҮСЭГЧ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ИРҮҮЛЭХ МАТЕРИАЛЫГ ДАРААХ БАЙДЛААР БҮРДҮҮЛНЭ. ҮҮНД: Төслийн сонгон шалгаруулалтад оролцогч иргэн, хуулийн этгээд нь дор дурдсан материалыг нэгэн адил бүрдүүлнэ.
- Бизнес төсөл /Эх хувиараа/
- Иргэний баримт бичгийн хуулбар; Хорооны тодорхойлолт;
- Орлого баталгаажуулах баримтууд, /банкны дансны хуулга/
- Төслийн зарцуулалтыг баталгаажуулсан баримт;
- Барьцаа эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ; (хуулбар хувиараа)
- Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг бол эрх бүхий байгууллагаас авсан тусгай зөвшөөрөл, лицензийн хуулбар; Тухайн бизнесийн үйл ажиллагааг эрхлэх төрийн байгууллагаас олгосон бусад зөвшөөрөлийн хуулбар /ажлын байрны дүгнэлт, НМХГ-н улсын байцаагчийн дүгнэлт/
- Хэвийн зээлийн өрийн үлдэгдэлтэй бол тус зээлтэй холбоотой баримт; /зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, тодорхойлолт, зээл зарцуулалтын тооцоо/
- Тухайн бизнесийн үйл ажиллагааг түрээсээр эрхэлдэг бол түрээсийн гэрээ, түрээс төлсөн баримт, түрээслүүлэгчийн тодорхойлолт гэх мэт; (хуулбар хувиараа)
- Улсын хил дамнасан наймаа эрхэлдэг /нэг улсаас бараа худалдан аваад нөгөө улсад зардаг/ бол гадаад паспортын хуулбар;
10. Хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг бол ариун цэврийн бичиг, тухайн бүтээгдэхүүний гарал үүслийн бичиг гэх мэт; (хуулбар хувиараа)
11. Зээлээр санхүүжүүлэх эд хөрөнгө, үйл ажиллагаатай холбоотой гэрээ хэлцлийн хуулбар;Зээл хүсэгч хуулийн этгээдийн бол дараах материалыг нэмэлтээр бүрдүүлнэ. 12. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар;
13. Зээл хүсэгч хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээдэд тус компанийг төлөөлөн зээл авах, тус компанийн өмчлөл болон эзэмшлийн эд хөрөнгийг зээлийн барьцаанд бариулахыг хүлээн зөвшөөрсөн ХНХ болон ТУЗ-н тогтоол, протокол, /гарын үсэг, тамгаар баталгаажсан байна/;
14. Хөндлөнгийн аудитын болон татварын албаар хянаж баталгаажуулсан сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан.
АНХААРАХ ЗҮЙЛ:
- Төслийн баримт бичиг бүрэн байх
- Хугацаа хожимдуулахгүй байх
- Төсөл нь үндэслэлтэй, хэрэгжих боломжтой байх
- Төсөл болон холбогдох материалыг битүүмжлэн ирүүлэх
- Төслийн сонгон шалгаруулалтанд ирүүлсэн материалыг буцаан олгохгүй бөгөөд өөрт хэрэгтэй бичиг баримт, материалын хуулбар хувийг ирүүлэх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ