“MH370”-ын логотой сальфетка олджээ
Австралийн баруун эрэг орчмоос жилийн өмнө сураггүй алга болсон Малайзын агаарын тээврийн “МН370” онгоцны логотой нойтон сальфетка олдсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Сервантес хотын далайн эргээс Их Британийн жуулчид уг нойтон алчуурыг олж, албаны хүмүүст хүлээлгэн өгсөн байна. Шинжээчид түүнийг шинжилгээнд өгч, “МН370” онгоцных мөн эсэхийг нь тодруулахаар ажиллаж буй юм. Мөн сайн дурынхан нойтон алчуур олдсон газарт хайлт хийж эхэлсэн байна. “Хэрвээ энэхүү сальфетка “МН370”-ынх бол онгоц Энэтхэгийн далайд осолдсон нь тодорхой болно” гэж Малайзын Тээврийн яамны сайд Хисхаммуддин Хуссейн мэдэгджээ.
1
Энэ сарын 15-наас эхэлж Австрали-Малайзын аврагчид Энэтхэгийн далайд дахин самналт хийхээр болсон юм. Олон улсын аврагчид өмнө нь Энэтхэгийн далайг 13 хуваан самналт хийсэн бөгөөд онгоцны сэгийг ч олж чадаагүй билээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ