Цэцэрлэгүүдийн тоглоомыг шинэчилнэ
‘‘Бага сургууль, цэдэрлэгийн цогцолбор” төслийн хүрээнд концессийн гэрээгээр Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэгийн 72 цогцолбор барихаар болжээ. Уг төслийн хүрээнд сургалтад шаардлагатай тавилга, тоног төхөөрөмж, сандал ширээ, хүүхдийн тоглоом болон гадна талбайн тохижилт, байгальд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй халаалт, дулааны систем суурилуулж, цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны холболт зэргийг хамтад нь шийдэх аж.
БСШУ-ы дэд сайд Я.Төмөрбаатар энэ онд сургууль, цэцэрлэгийн 40, ирэх онд 32 цогцолбор барихаар болсныг мэдэгдсэн байна. Түүнчлэн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 700 гаруй цэцэрлэгийн 500-гийнх нь тоглоомыг 2015 онд Дэлхийн банкны санхүүжилтээр шинэчлэхээр төлөвлөөд байгаа аж.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ