Барьцаанд байсан 80 хүүхдийг чөлөөлжээ

img

Камерун, Чад, Нигерийн хамтарсан арми өчигдөр хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийн эсрэг дайралтаа албан ёсоор эхлүүлсэн тухай Нигерийн Ерөнхийлөгч Гудлак Жонатхан мэдэгдсэн байна. Армийнхан өчигдөр Чад улсын хил орчимд хяналтаа тогтоогоод буй хэт даврагчдын хуаран руу дайралт хийж, барьцаанд байсан 80 гаруй хүүхдийг чөлөөлсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дээрх барьцааны хүүхдүүдийн ихэнх нь Англи, Франц хэлтэй, барууны боловсрол эзэмшсэн байжээ.

1

“Боко Харам” бүлэглэл Нигер, Камерун, Чад улсыг дамнасан “Халифын улс” байгуулахаар төлөвлөж, алан хядах ажиллагаа байнга зохион байгуулах болсон юм. Нигерийн тагнуулчид “Боко Харам” өнгөрсөн оны эхээр гэнэт хүчирхэгжиж, санхүүгийн эрх чөлөө болон асар их хэмжээний баялагтай болсон гэж мэдээлжээ. Тус улсын эсрэг нэгдсэн таван улсын удирдлагууд “Боко Харам”-ыг санхүүжүүлж, зэвсгээр хангаж буй улс болон хувь хүнийг олохоор хичээнгүйлэн ажиллаж байна. Өнгөрсөн онд тус бүлэглэл дээрэм, хүний наймаа, газрын тос болон зэвсгийн наймаанаас 800 сая ам.долларын ашиг олсон гэнэ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ