280 зорчигчтой онгоцыг дэлбэлнэ хэмээн сүрдүүлжээ

img

Хонконгийн агаарын тээврийн “Airbus A330-200” онгоцыг дэлбэлнэ хэмээн сүрдүүлснээс болж тус онгоц Бээжинд ослын буулт хийсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Онгоц 280 зорчигч болон багийн 15 гишүүний хамтаар Хятадын Уихан хотод очихоор төлөвлөж байсан юм. Тус онгоцонд зорчиж явсан 40 орчим насны эрэгтэй гэнэт “Надад тэсрэх бөмбөг бий” хэмээн зорчигчдыг сүрдүүлжээ. Түүнийг онгоцны багийнхан аюулгүй болгож, Бээжингийн цагдаа нарт хүлээлгэн өгсөн хэмээн гэрчүүд мэдээлэв.

1

Бээжин хотноо Бүх Хятадын улс төрийн зөвлөлдөх зөвлөгөөн зохион байгуулагдаж байгаа юм. Энэхүү хуралдаанд 3000 гаруй төлөөлөгч оролцож байна. Хуралдаан эхэлсний дараа гэмт этгээдүүд дээрх хүмүүсийг тээвэрлэж буй онгоцнуудыг барьцаалж, дэлбэлнэ хэмээн сүрдүүлжээ. Цагдаа нар ойролцоогоор 100 гаруй удаа сүрдүүлгийн дуудлага хүлээн авсан гэж “Синьхуа” агентлаг мэдээлэв.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ffdddd:
naad medeegee zuv orchuulj bich hongkongiin ongots beijing-s hongkongruu nisej bgad surduulegt irj wuhan gedeg gazar nuuts buult hiisen gesen medee baisan da tegsen *l uur medee boltson yavj baihiin
2015-03-11