6.6 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ
Колумб улсын хойд хэсэгт өчигдөр 19.00 цагийн орчимд 6.6 баллын хүчтэй газар хөдлөлт болсон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Газар хөдлөлтийн уршгаар Аратока гэх жижиг хот сүйрч, их хэмжээний хохирол амссан байна. Мөн дөрвөн хүн нурангид даруулж, гэмтэл авчээ. АНУ-ын Геологийн хүрээлэнгээс Богота хотод өчигдөр 20.00 цагийн орчимд дахин 6.2 баллын газар хөдлөлт болж, 10 гаруй байшин нурсан гэж мэдээлжээ.
1
Гэхдээ албаныхан дээрх бүс нутгуудад 4.1- 4.3 баллын газар хөдлөлт болсон гэж мэдээлсэн байна. 1999 онд Ибагуэ хотноо 6.2 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 1258 хүн амиа алдаж, 4500 хүн сураггүй алга болж байжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ