Хэт даврагчид нийгмийн цахим сүлжээтэй болжээ
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл фэйсбүүк шиг нийгмийн цахим сүлжээтэй болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Сайтын нэрийг “Khelafabook” гэдэг бөгөөд “Khilafah” гэдэг нь арабаар “Халифат” гэсэн үг” гэж Иракийн Ерөнхий сайд Хайдар аль Абади мэдэгдсэн байна. “Одоогоор энэхүү сайтад хэдэн хүн бүртгүүлсэн эсэхийг тодруулаагүй байгаа, нарийн мэдээлэл авахын тулд АНУ-ын тагнуулын ажилчидтай хамтран ажиллах болно” гэж Ерөнхий сайд мэдэгджээ.
1
Энэхүү сүлжээгээр фэйсбүүк, инстаграм, твиттерээр дамжуулах боломжгүй нууц материалуудыг солилцоход зориулсан хэмээн Их Британийн шинжээчид үзжээ. “Khelafabook” нь Иракийн Мосул хотноо бүртгэлтэй байгаа ч Египетийн серверийг хулгайгаар ашиглаж байгааг нь тогтоосон аж. “Khelafabook”-ийг олон нийт фэйсбүүк шиг ашиглаж эхэлвэл хэт даврагч болох хүмүүсийн тоо хэд дахин нэмэгдэх эрсдэлтэй гэж НҮБ-аас сануулсан байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ