Бэн Стиллер загвар өмсөв
“Музейд өнгөрүүлсэн шөнө” киноны од Бэн Стиллер болон инээдмийн жүжигчин Оуэн Уилсон нар Парисын долоо хоногт оролцож, загвар өмссөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд “Valentino” брэндийн хаврын хослол гэх загварыг өмсчээ. Жүжигчид загварын шоу эхлэхэд үзэгчдийн суудалд сууж байсан бөгөөд шоуны дундуур тайзан дээр гарч, загвар үзүүлсэн байна.
.
Тэднийг тайзан дээр гарахыг “Vogue” сэтгүүлийн эрхлэгч Анна Уинтер ятгасан гэж Бэн Стиллер хэвлэлийнхэнд ярьжээ. Тэрбээр “Бид шоу үзээд сууж байхад Анна хажууд ирээд “Та хоёрт яг тохирсон хувцас “Valentino”-ийн загварууд дунд байна. Эргэн тойрноо хар даа. Ихэнх нь залуус. Та хоёрт шинэ авьяасаа нээх боломж олдож байна. Та нарын амилуулсан загвар залуучуудын дунд эрэлт үүсгэх боломжтой” гэж хэлсэн. Аннаг ийнхүү хэлсний дараа бид ямар ч эргэлзээгүй “Тиймээ” гэж хариулсан. Биднийг гарч ирэхэд олон хүн инээж байсан” гэж хэлжээ.
1
Харин жүжигчин Оуэн “Намайг жүжиглэхээс илүү тайзан дээр алхаж байхдаа гайхалтай харагдаж байна гэж олон бүсгүйчүүл магтлаа. Загварын ертөнц анхнаасаа надад таалагддаг байсан” гэсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ