“Дамбо” дэлгэцийн бүтээл болно

img


“Walt Disney” компанийн бүтээл ер бусын том чихтэй зааны тугалын тухай өгүүлдэг “Дамбо” хүүхэлдэйн кино дэлгэцийн бүтээл болж, үзэгчдэд хүрэхээр болжээ. 1941 онд дэлгэцнээ гарч байсан тус хүүхэлдэйн киноны зохиолыг “Трансформерс” киноны зохиолч Эрхин Хругер бичиж байгаа гэнэ. Тус хүүхэлдэйн киноны хувьд бүрэн хэмжээний кино болон бүтээгдэж буй Диснэйн дөрөв дэх бүтээл юм.


Киног бүтээгчид их хэмжээний ашиг олно хэмээн найдаж байгаа билээ. Учир нь 1959 онд дэлгэцнээ гарч байсан “Нойрсож буй гүнж” хүүхэлдэйн киног бүрэн хэмжээний дэлгэцийн бүтээл болгон хувиргасан “Малифисент” кино нийт 630 сая ам.долларын ашиг олсон бол жүжигчин Жонни Деппийн тоглосон “Алиса гайхамшгийн оронд” кино 1.1 тэрбум ам.долларын ашиг олжээ. Хэдхэн хоногийн өмнө “Үнсгэлжин” хүүхэлдэйн киноны бүрэн хэмжээний дэлгэцийн бүтээл нээлтээ хийсэн юм. Тус кино ганцхан долоо хоногийн дотор 27 сая ам.долларын ашиг олжээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ