"Монгол цэргийн жавхаа" уралдаан эхэллээ

img

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд "Монгол цэргийн жавхаа" уралдааныг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Тэргүүний тохижилттой, жагсаалч анги нэгтгэлийг шалгаруулах энэ тэмцээн хоёр үе шаттайгаар явагдах бөгөөд ирэх тавдугаар сарын 23-нд нэгдсэн дүн гарна.

а

Энэхүү уралдаан нь анги байгууллагын тохижилт, бие бүрэлдэхүүний ажиллаж амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, ангийн жагсаалч байдал, гадаад үзэмжийг дээшлүүлж нийслэлийн иргэдэд цэргийн эмх цэгц, дэг журмыг "гайхуулан" сурталчлах зорилготой. "Монгол цэргийн жавхаа" уралдааныг анх зохион байгуулсан жилдээ буюу 2013 онд 27, 2014 онд 30 зэвсэгт хүчин, хилийн цэргийн анги байгууллага оролцож байсан бол энэ жил оролцох ангийн тоо 32 болон өссөн байна. Өнгөрсөн хугацаанд тэмцээнд амжилттай оролцож, ангийнхаа тохижилт үйлчилгээг сайжруулсан, алба хаагчдын жагсаалч байдлыг дээшлүүлсэн зургаан ангийн захирагч нар орон сууцаар шагнуулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ