Цаазын ялыг сэргээжээ

img


Пакистан улс хэт даврагчид болон террорист халдлагуудтай холбоотойгоор цаазын ялыг сэргээсэн тухай НҮБ-ын Хүний эрхийн холбооноос мэдээлснийг “Ройтерс” агентлаг уламжлав. Тус улс 2008 оноос эхлэн цаазын ял гүйцэтгэхээ зогсоосон билээ. Хууль ирэх сараас эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ гэж тус улсын Ерөнхий сайд Наваз Шариф мэдэгджээ. Тус улсын хэмжээнд 2008 оноос эхлэн 8000 гаруй хүн цаазын ялнаас мултарч, бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлжээ. Тэдний ихэнх нь халдлага, хүний аминд хүрснээс гадна хүчингийн хэргээр ял эдэлж байгаа юм. 2008 оноос өмнө дээрх хэргээр баригдсан хүмүүсийг шууд цаазаар авдаг байсан ч НҮБ-ын шахалтаас болж, хуулиндаа өөрчлөлт оруулж байжээ.


Өнгөрсөн оны сүүлээр “Талибан” бүлэглэлийн дайчид Пешавар мужид байрлах дунд сургуулийг барьцаалж, 134 хүүхдийн аминд хүрсэн билээ. Энэхүү хэрэгтэй холбоотой 20 хүнийг баривчилсан юм. “Хууль хэрэгжиж эхэлсний дараа сургуульд халдаж, олон хүүхдийн аминд хүрсэн этгээдүүдийг цаазаар авах болно” гэж сайд мэдэгдлийнхээ үеэр дурьджээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
"хувьсгалын жилүүдэд чөтгөрийн тоо яасан" гэдэг билээ түүн шиг ардчиллын жилүүдэд яргачин алуурчин ихэссэн манайх шиг улсад цаазын ял үнэхээр хэрэгтэй байна шүү. тэхгүй бол хэдэн алуурчид монголчуудаа хядаад дуусгах нь
2015-03-13
elbegdorj guiad:
mongol uls tsaaziin yaliig hurdan sergeeh heregtei,huuhdiin esreg gemt hereg hiisen bugdiig olnii nuden dr duujilj tsaazaldag boloh heregtei ,ireh songuuliar garah eronhiilogch uuniig zaawal heregjuuleh heregtei
2015-03-12
irgen:
mongol uls ch gesen tsaaziin yalaa bolih heregtei sh dee. aluurchdiig bailgah hereggui. niigmiin hohrtoi urgamaluud. gemt heregten bolgon hilseer yal avna gej baihgui shu dee
2015-03-12
зочин:
террористууд их байгаа газар ингэхээс өөр яах юм бэ, амьдрал угаасаа шаардаж байна, наад 30 жилээ чи шашинд гүн орсон террористуудад хэлээд үзэхгүй юу, өөрсдийгөө зовоодог улсууд тэр гянданг чинь тоохчгүй, битгий өөр шигээ бодоод бай
2015-03-11
oliggui zuiliig suraad hereggui:
tsaaziin yal bol yamarch hereggui zuil. hen negniig hudlaa hils heregt hiigeed nuhchihval yah ve !? er ni tegeed hugiin yum hiisen yumnuud bol tsaaziin yal bol harinch zuulduj baigaa ter 30 jil gindand hiideg bol harin taarsan yal.
2015-03-11
irgen:
zov zov zov
2015-03-11