Инфляци өсчээ

img

Үндэсний Статистикийн хорооноос гаргасан үзүүлэлтээс харвал инфляцийн түвшин өсчээ. Өнгөрсөн хоёрдугаар сард инфляци өмнөх сараас 0.4 хувь, 2014 оны жилийн эцсээс 1.1 хувь, өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар өссөн байна. Энэ өсөлтөд "уламжлал" ёсоор хүнсний бараа, ус ундаа, хувцасны үнэ нэмэгдсэн нь нөлөөлжээ. Харин сүүний үнэ буурсан нь үзүүлэлт саарахад нөлөөлсөн гэдгийг статистикчид хэлэв.

ө

Улаанбаатарын хэмжээнд 329 бараа бүтээгдэхүүний үнийг судалж, хэрэглээний үнийн индексийг судалдаг. Энэ бараа бүтээгдэхүүний 36 хувийг импорт эзэлдэг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ