Хүүхдүүдийг чөлөөлөхийг шаарджээ

img


НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл террорист халдлага үйлдэхдээ бага насны хүүхдүүдийг оролцуулахгүй байхыг анхааруулж, барьцаанд байгаа болон хэт даврагчаар бэлдэж буй бүх хүүхдийг чөлөөл хэмээн мэдэгдсэн тухай “www.aljazeera.com” мэдээллээ. Тус бүлэглэл өчигдөр 12 настай хүүгээр цаазын ял гүйцэтгүүлсэн юм. Мөн өнгөрсөн сар тэд долоон настай хүүг хэрхэн тамлаж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан билээ.


Тэдний барьцаанд байгаа Их Британийн иргэн, сэтгүүлч Жон Кантли “ИСИС” бүлэглэл бага насны хөвгүүдийг хэт даврагч болгон бэлддэг 10 гаруй сургууль байдаг хэмээн мэдээлсэн удаатай. “ИСИС”-ийг ойролцоогоор 120 мянга гаруй дайчинтай хэмээн тооцоолж буй. Тэдний хэднь бага насны хүүхэд гэдгийг нь тогтоогоогүй гэж Бан Ги Мүн мэдэгджээ.


Өнгөрсөн сар Иракаас 7-15 насны 140 хүүхэд, Сириэс 7-9 насны 45 хүүхэд сураггүй алга болсон байна. Эдгээр хүүхдүүдийг хэт даврагчид хулгайлснаа хүлээн зөвшөөрчээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zov orchulaldaa:
“халифын вант улс” бүлэглэл террорист халдлага үйлдэхдээ бага насны хүүхдүүдийг оролцуулахгүй байхыг анхааруулж - haha tegeed baga nasnii huuhed oroltsuulahgui terror hiij bolhin bn te.
2015-03-12