Залуучуудын хөгжлийг дэмжинэ
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд 2015 оныг Монгол Улсын хөгжилд залуучуудын оролцоо уриан дор “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж буйгаа танилцуулаад манай улсын нийт хүн амын 38.5 хувийг 18-35 насны залуучууд эзэлж байгаа нь Монгол Улсыг залуучуудын орон болсныг илтгэж байна гэлээ.
f
Мөн 2013 онд НҮБ-ын Хүн амын сангаас гаргасан дэлхийн улс орнуудын залуучуудын бодлогын судалгаанд 198 орон хамрагдсаны 122 улс залуучуудын талаар баримтлах нэгдсэн бодлогын баримт бичигтэй байгаа бол тухайлсан бодлогогүй 76 оронд манай улс багтаж байна. Иймд “Залуучуудын хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Монгол Улсын төрөөс залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлогын төслийг Засгийн газар, УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна гэв.
f
“Залуучуудын хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Азийн Залуучуудын Зөвлөлийн 16 дугаар ерөнхий чуулганыг “Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор Монгол Улсын Засгийн газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран Улаанбаатар хотноо 5 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна.
ө
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ