Төрийн алба иргэдийн мөнгөнөөс хумслаад байна

img

Өнөөдөр Хэвлэлийн Хүрээлэнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд мэдээлэл хийлээ.

Уг мэдээллийн үеэр Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэн Ц.Хүрэлбаатар “Хөдөө орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрх баригч, албан тушаалтнууд хууль мэдэхгүй гэж боддог бололтой. 2012 оны Засгийн газрын 136-р тогтоолоор хөгжлийн бэрхшээлтэй, асаргаатай иргэнд сард 60 мянган төгрөгний тэтгэвэр олгоно гэж заасан байдаг.

л

Үүнтэй холбогдуулан Хөвсгөл аймгийн хэмжээнд 78 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгогдох 49 сая төгрөгний төсвийн найман сая төгрөгийг танаад хаячихсан. Уг төсвийн таналтыг аймгийн ИХТ-ийн хурлаар шийдээгүй, хэдэн хурган дарга нар бага багаар танасан. Халамж үйлчилгээний  журамд орон нутгаас нийслэлд ирж очих зардлыг Төр даана гэсэн байдаг боловч манай аймгийн төсөвт мөнгө байхгүй гээд халгаадаггүй.

О

Энэ асуудлыг аймгийн Халамж үйлчилгээнд гомдоллоход Иргэдын хурал мэднэ гэдэг. Иргэдийн хурал нь яам мэднэ гэдэг. Харин яам нь танай Иргэдийн хурал мэднэ гээд буцаадаг. Эндээс харахад хөгжлийн бэрхшээлтэй иргэд биднийг Төр засаг, нийгэм нь ялгаварлан гадуурхаж байна. Улсын төсөв хүндхэн байгааг бид мэдэж байна. Гэхдээ манай аймгийн Халамж үйлчилгээний төсөвт энэ жил 102 сая төгрөг төсөвлөгдсөн байна. Гэтэл асаргааны мөнгөнөөс найман сая төгрөгийг хасчихсан байна. Энэ мөнгийг яам нь танадаг юм уу, аймгийн удирдлагууд нь танадаг юм уу, иргэдийн хурал нь танаад байгаа юм уу мэдэх юм алга” гэв.

А

Хөвсгөл аймгийн хэмжээнд нийгмийн халамж үйлчилгээнээс 45 иргэнийг хассан гэнэ. Тэдгээр иргэд бүгд асран халамжлагчтай, эрүүл мэндийн асуудалтай, нарийн мэргэжлийн эмчийн бичигтэй, хөгжлийн бэрхшээлтэй эсвэл өндөр настангууд гэдгийг хурал зохион байгуулагчид онцолсон юм. Тэднээс 14 хүний асран халамжлагчын 60 мянган төгрөгийг дөрөвдүгээр улиралд олгоогүй аж. Уг мөнгө нь нийт хоёр сая орчим төгрөг гэнэ.

А

Хүнсний тасалбар эзэддээ хүрдэггүй

Х

Хараагүйчүүдийн холбооны гишүүн, СХД-ийн 6-р хорооны иргэн Г.Дугармаатай хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаад байгаа асуудлыг тодрууллаа.

Х -Хараагүй иргэдэд нийгмийн халамжийн ямар үйлчилгээ хүрэхгүй байна вэ?

-Сонгинохайрхан дүүрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ санаа тавиад байдаггүй. Манай дүүрэгт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл гэж байдаг. Гэвч энэ зөвлөл сүүлийн гурван жил ажлаа хийгээгүй. Мөн манай дүүргийн Төрийн албан хаагчид их хүнд сурталтай. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бидэнд үйлчлэхдээ бидэнтэй нохойноос дор харьцдаг. Өөрсдөө хуулиа уншиж судлаагүй байж, хууль бидэнтэй ярьдаг. Хэдийгээр би харааны бэрхшээлтэй ч гэсэн хууль журам дүрмийг сонсоно шүү дээ. Түүнчлэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд биднээр Нийгмийн даатгал төлүүлдэг. Бид сард 23440 төгрөг нийгмийн даатгал төлдөг. Уг нь би группэд байдаг. Гэвч тэр групп тэтгэвэрт гарахад нөлөөлдөггүй гэнэ.

Х

-Өнөөдөр та хичээн төрлийн халамж үйлчилгээ авч байгаа вэ?

-Саяхан халамж үйлчилгээний мөнгөн дээр 20 мянган төгрөг нэмэгдсэн. Энэ нь амьдралд их сүйдтэй нэмэр болоод байгаа юм алга. Асаргааны мөнгө гэж улс 52 мянган төгрөг өгдөг. Улиралд нэг удаа эм тарианы мөнгө гэж 60 мянган төгрөг авдаг. Би 100 хувийн хараагүй. Тиймээс хүнсний тасалбар авах хүсэлтээ хорооны нийгмийн ажилтандаа хүргүүлсэн. Гэвч одоог болтол авч чадаагүй. Хүнсний тасалбарыг авах гэж таван жил хөөцөлдөж байна. Энэ тасалбар машинтай, байртай иргэдэд олгогддог бололтой. Өөрөөр хэлбэл, хүнсний тасалбар “баячуудад” үйлчилдэг.

Х

-Та хэзээнээс харааны бэрхшээлтэй болсон бэ?

-Нэг нүд маань 2003 онд, нөгөө нүд маань 2009 онд хараагүй болсон.

Х

-Үр хүүхэд тань асардаг уу?

-Үгүй. Надад үр хүүхэд байхгүй.

Х

-Гудамжинд зам талбай хэр хүртэмжтэй байна вэ?

-Байхгүй. Харааны бэрхшээлтэй иргэд бид үнэхээр хэцүү амьдардаг. Гадаа гаръя гэхэд зам талбай байхгүй. Үе үеийн хотын дарга, сонгуульд нэр дэвшигчид сайхан юм амлаад, санал аваад л ор сураггүй болдог.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Онгод:
Хатгал тосгоны дарга нар хрд түмнийхээ төлөө гэх боловс араар нь төсвийн хэдэн мөнгийг нь хуваагаад тодорхой хэм хэмжээний ажил зохиосон юм л харагддаг.
2015-03-31
төрийн алба гэдгийн татан буулгах:
төрийн алба гэж хуйвалдааныг татан буулгах хэрэгтэй... бүх албадыг нээлттэй болговол, монгол сэхэх гол үндэс буй
2015-03-11
zochin:
хүнсний тасалбар тараагдаад 5 жил болж байгаа биш ш дээ хэнийг ч очоод шалгасан байр машинтай хүнд өгдөггүй ш дээ худлаа яах гэж ингэж дандаа харддаг байнаа бас 8 саяыг халамж яам мэдээд таначихдаг гээл амар юм ярихынмаа улсын орлого бүрдэхгүй хаа сайгүйл төсөв танагдаж байна ш дээ сангийн яамнаас асуухгүй юу
2015-03-11