НӨАТ-ын орлого буурчээ
Улсын төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 185.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Учир нь зарлага болон эргэн төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 930.9 тэрбум төгрөгт хүрсэн нь энэ хэмжээний алагдалтай гарахад нөлөөлжээ. Харин улсын төсвийн орлого болон тусламжийн хэмжээ энэ оны хоёрдугаар сард 745.6 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.
а
Улсын төсвийг бүрдүүлэгч гол хүчин зүйл болох татварын орлого 20104 оны хоёрдугаар сараас 18.2 тэрбум төгрөг буюу 2.9 хувиар өсчээ. Энэхүү өсөлтөд нийгмийн даатгалын орлого, онцгой албан татвар болон бусад татвар төлбөр хураамжийн орлого нэмэгдсэн нь голлох нөлөө үзүүлсэн байна. Харин НӨАТ, орлогын албан татвар, гадаад үйл ажиллагааны орлого буурсан үзүүлэлт гарлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ