Ерөнхийлөгчийг огцруулах асуудлаар дахин суулт зарлана
“Босоо Хөх Монгол” бүлгэмээс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд хэлэхдээ “Бид “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн, Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэд хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчид тодорхой хоёр асуудлаар хандаж, удаа дараа хүсэлт хүргүүлсэн. Сэлэнгэ аймгийн Мандал сум болон Чингисийн талбайд жагсаал цуглаан зохион байгуулж, улмаар суулт хийн, 13 хоногийн турш өлсгөлөн зарлаж, энэ хугацаанд 22 мянган иргэний гарын үсгийг цуглуулж, Төрийн тэргүүнд хүргүүлсэн. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгч монголын 22 мянган ард иргэдийн саналыг үл ойшоож, бидэнд албан ёсоор хариу өгөөгүй юм.
ы
Төрийн ордон дахь Ерөнхийлөгч дэргэдэх Иргэний танхимийн үүдэнд “Иргэдээсээ асуу, иргэдээ сонс, иргэдээрээ шийдүүл” гэж ардчиллын үнэт зарчмыг илэрхийлсэн уриа лоозон байдаг. Гэтэл шударга байдлыг бий болгоно, иргэдээ сонсож шийдвэр гаргана хэмээн хамгийн их ярьдаг Ерөнхийлөгчийн үнэн нүүр царай, бодит байдал өнөөдөр хэн бүхэнд тодорхой боллоо. Иймд Монгол Улс цаашид худал ярьдаг, ард түмнийхээ эрх ашгийг уландаа гишгэдэг Төрийн тэргүүнтэй байж болохгүй хэмээн үзэж, түүнийг огцруулах хүсэлтэй байгаа мэдэгдэж байна. Огцруулах үндэслэлийг дурьдвал,
й
Нэгд: Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.02.26-ны өдөр АНУ-ын иргэн Ж.Капла, Филиппин улсын иргэн Хилориан Б.Капуком, Кристобол Дэвид нарт уучлал үзүүлэх зарлиг гаргаж, уучлал үзүүлсэн нь Үндсэн хуулийн 35-р зүйлийн 2, 49-р зүйлийн 2, 50-р зүйлийн 2 дахь заалтыг тус тус зөрчсөн учраас Үндсэн хуулийн цэцэд хандаж, энэ тухай өргөдөл гаргаад байна.
й
Хоёрт, “Босоо Хөх Монгол” бүлгэм Ноён уулаа аврах, “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулсныг эсэргүүцэх тэмцлээ үргэлжлүүлж, Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд 2015.03.13-ны өдрөөс эхлэн улс төрийн суулт зарлах болсоноо албан ёсоор мэдэгдэж байна. Өглөөний 6 цагаас шөнийн 24 цагийн хооронд Хэлмэгдсэгдийн хөшөөний дэргэд дээрх хоёр асуудлаар болон Монгол Улсын ерөнхийлөгчийг огцруулах асуудлаар иргэдийн санал бүхий гарын үсэг цуглуулна.
йы
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг урьд нь хэрэг хийж байсан, тэр үед нь би уучлал үзүүлсэн. Одоо дахин уучлал үзүүлэх боломжгүй мэтээр ярьж түүнийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гүтгэсэн юм. Ц.Мөнхбаярыг урьд нь ямар нэгэн хэрэг хийж байгаагүйг шүүхээс баталж, нотолсон байдаг. Түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч та огцрохоосоо өмнө уучлал үзүүлнэ үү хэмээн хүсэлт тавьж байгаагаа та бүхнээр уламжилж байна” гэлээ.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ