Д.Гантулга НАМОХ-ны Ерөнхийлөгчөөр томилогдлоо

img

“Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны холбоо ээлжит 6 дугаар их хурлаа  Эх орончдын өдөр хуралдуулжээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр МАН-ын дэргэдэх НАМОХ-ны Ерөнхийлөгч Д.Гантулга Хяналтын хорооны дарга Х.Энхбат, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Батдорж, Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Айдос, Бага хурлын гишүүн А.Чулуунчимэг, Ж.Дамдинцэрэн нар хэвлэлийн бага хурал хийлээ.

ө

Хурлаар Монголын оюутан залуусын өнөөгийн асуудал, шийдэл, шинэчлэл, үйл ажиллагаа, шинэ удирдлагын талаар хөндөн хэлэлцсэний зэрэгцээ удирдан ажиллах шинэ бүтцээ сонгожээ. 6-р их хуралд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн салбар холбоод болон Монголын их дээд сургууль, коллеж, дотуур байрны төлөөлөл зэрэг нийт 701 оюутан, залуучууд их хурлын төлөөлөгчөөр сонгогдон оролцсон байна.

Ээлжит 6-р их хурлын төлөөлөгчдийн 99 хувийн саналаар тус холбооны Ерөнхийлөгчөөр Дорждугар овогтой Гантулга сонгогджээ.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иймэрхүү байгууллагууд :
үйл ажиллагаагаа эрс шинэчлэхгүй бол, ээлжит популизм л хэвээр байж, энэ тндээс мөнгө саах энэ тэрээс хэтрэхгүй ... шинэ даргад амжилт, сайн сайхныг хүсч байна
2015-03-11
иймэрхүү байгууллагууд :
үйл ажиллагаагаа эрс шинэчлэхгүй бол, ээлжит популизм л хэвээр байж, энэ тндээс мөнгө саах энэ тэрээс хэтрэхгүй ... шинэ даргад амжилт, сайн сайхныг хүсч байна
2015-03-11