Тэтгэврийн нэмэгдэлд 94 тэрбумыг зарцуулсан

img

Тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлд нийт 94 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргасан байна.  Нийт 341,7 мянган тэтгэвэр тэтгэмж авагчдын мөнгө 20.000-130.000 төгрөгөөр нэмэгджээ.

ө

Ингэхдээ тэтгэвэр, тэтгэмжийг тодорхой хувиар бус,  өндөр тэтгэвэр авдагт нь бага, бага тэтгэвэр авдагт нь ахиу нэмсэн гэж ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ мэдээлэв.

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

ы

-Энэ оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ. Залуучууд ажлын байрнаасаа ихээр цомхотгогдож байна. Ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажил хийгдэх бол?

ы

-Ажлын байрны асуудлыг Хөдөлмөрийн яам хариуцна. Бид энэ жилийн хүрээнд залуучуудын хөгжлийг дэмжин, материал орчныг бий болгох, Залуучуудын талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулах чиглэлээр ажиллана. Мөн ямар мэргэжил, боловсрол эзэмшсэн байх талаар судалгаа гаргана.

ы

-Тэтгэврийг нэмэгдүүлэхдээ ямар тооцооллоор нэмсэн бэ?

б

-Энэ удаа тэтгэврийг хувиар нэмээгүй. Мөнгөн дүнгээр тооцсон. Бага тэтгэвэртэй иргэдэд түлхүү нэмэх бодлого баримталсан. Дундаж тэтгэвэртэй иргэдэд дундаж, өндөр тэтгэвэртэй иргэдэд харьцангуй бага нэмсэн байгаа.

б

-Тэтгэврийн даатгалын сангийн мөнгийг өөр зүйлд зарцуулсан гэсэн мэдээлэл байна. Одоогийн Засгийн газар хэдий хэмжээний мөнгө зарцуулаад байна вэ?

б

-2007 онд МҮЭХ, АОХ, НДҮТ-ийнхөн хамтраад мөнгөн дүнгийн хэмжээг тогтоох ажлыг хийсэн байдаг. Түүнээс хойш энэ шийдвэр өөрчлөгдөөгүй. Төрөөс нийгмийн даатгалын санд байршуулах мөнгөн дүнгийн хэмжээг байршуулах шаардлага тавигдаж байгаа. Бодит мөнгөн хуримтлал бий болгож хараахан амжаагүй байгаа.

б

-Эрүүл мэндийн даатгалын цахим картад юу бичигдэх вэ?

б

-Эрүүл мэндийн цахим картад тухайн иргэний эрүүл мэндийг түүхийг файл нээж байршуулна. Тухайн иргэн эхээс төрсөн он сар өдрөөс эхлээд хийгдсэн эмчилгээ бүр нь бичигдэнэ.

ө

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ