"Ёс суртахууны цагаан толгой"
Хуульч, академич С.Нарангэрэл "Ёс суртахууны цагаан толгой" гэх шинэ номоо олны хүртээл болгоход бэлэн болжээ. Уг номыг хүүхэд багачуудад ёс суртахууны боловсрол олгоход чиглүүлсэн тухайгаа зохиогч онцолсон байна.
а
Номд монголчуудын хэдэн мянган жилийн тэртээгээс үр хүүхдээ сургаж, хойч үедээ өвлүүлж, ахуй амьдралдаа дадал зуршил болгож ирсэн ёс суртахууны бүхий л зарчмуудыг онцлон багтаасан байна.
а
Тухайлбал, цагаан толгойн ном ёс суртахууны эрхэм сайхан чанар болох найрсаг зан, жудаг, шударга ёс, эр зориг, ичгүүр, нинжин сэтгэл, нэр төр, тэвчээр, эв эе гэсэн есөн бүлэгтэй юм. Ингэхдээ эмээ, өвөө, ач хүү, зээ охин гэсэн дөрвөн гол баатарын хооронд өрнөж буй үйл явдал, тэдний үг яриа, үйл хөдлөлд ёс заншил, уламжлал, ёс зүйн зарчмыг шингээжээ.
Тиймээс хүүхэд багачууд уншихад ойлгомжтой, энгийн хэллэгтэй, түүх, баримтыг уран зургаар өгүүлсэн учраас зугаатайн дээр ёс зүйн боловсрол, мэдлэг олгож чадах сайн ном болсныг сурган хүмүүжүүлэгчид онцолж байна. Мөн номын хуудсыг хаанаас нь ч сөхөөд үзэх боломжтой хэрэглээ талаасаа ч авсаархан ном болж чаджээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ