Цэрэг, улс төрийн ажиллагааны талаар хуралдаж байна
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Аюулгүй байдлын хамтын ажиллагааны чуулга уулзалт /АБХАЧУ/-ыг 2015 оны эхний улиралд Монгол Улс даргалж байгаа аж. Энэ хүрээнд тус байгууллагын Мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх төвтэй хамтран ЕАБХАБ-ын Цэрэг – улс төрийн мөрдлөгийн дүрэм /OSCE Code of Conduct/-ийн асуудлаарх бүс нутгийн бага хурлыг энэ сарын 10-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
a
Бага хуралд 16 улсын Гадаад хэрэг, Батлан хамгаалах яамд, Зэвсэгт хүчин, хууль тогтоох болон эрдэм шинжилгээний байгууллагын ахлах албан тушаалтнууд оролцож байгаа аж. Монгол Улсын Гадаад хэргийн яам, Батлан хамгаалах яам болон Бүгд Найрамдах Австри Улс, Лихтенштейн, ХБНГУ, Бүгд Найрамдах Чех Улс, Швейцарын Холбооны Улстай хамтран зохион байгуулж байна.
a
Тус бага хурал нь ЕАБХАБ-ын цэрэг, улс төрийн ажиллагаанд баримтлах дүрмийн талаар ЕАБХАБ-ын гишүүн Төв Ази /Кыргыз, Казахстан, Тажикистан, Түркменистан, Узбекистан/-ийн болон хамтын ажиллагааны Азийн түнш орнууд /Япон, БНСУ, Тайланд, Афганистан, Австрали/-ын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтийг бататгах зорилготой аж. Мөн ардчилсан нийгэм дэх зэвсэгт хүчний болон аюулгүй байдлын хүчний гүйцэтгэх үүрэг, олон улсын хүмүүнлэгийн эрх зүй, аюулгүй байдлын салбарын шинэчлэл, зэвсэгт хүчний албан хаагчдын эрхийн асуудлын эрхийн талаар ярилцах юм байна. Түүнчлэн аюулгүй байдал, зэвсэгт хүчинд тавих ардчилсан хяналт зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогч улсууд үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар санал солилцож, танилцуулга, мэдээлэл хийх ажээ.
s
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ