Лопез хүүхэлдэйн кинонд дуу оруулав
“DreamWorks” компанийн бүтээл “Home” гэх хүүхэлдэйн киноны гол дүрд дуучин Женнифер Лопез дуу оруулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хүүхэлдэйн кино ирэх сарын 11-нд нээлтээ хийх гэнэ. Тус хүүхэлдэйн киноны гол дүрийг Луси гэдэг юм. Лусигийн дүрд дуу оруулахаас гадна “Feel The Light” гэх киноны дууг Лопез дуулжээ. Дуучнаас гадна зарим дүрд дуучин Рианна, жүжигчин Жим Парсонс, Стив Мартин нар дуу оруулсан байна.
Лопез твиттертээ “Луси бид хоёр хоёулаа бор шаргал арьстай. Бидний ааш зан, гадаад төрх, сэтгэл хөдлөл яг адилхан. Найруулагч болон кино багийнхан энэ бүхнийг бодож үзсэн учир намайг кинондоо урьсан байх. Тун удахгүй “Home” таны мэлмийг баясгах болно” гэж жиргэжээ.
Хүүхэлдэйн киноны зохиолч Уильям Ханна “Би Рианна, Лопезийн гадаад төрхөөс санаа авч, гол болон туслах дүрийнхээ гадаад төрхийг гаргасан. Лопезийн дуу оруулж буй Лусигийн гадаад төрх түүнтэй их төстэй” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ