Николас Мадура онцгой эрх хүсэв

img

Венеусэлийн Ерөнхийлөгч Николас Мадура парламентаасаа онцгой эрх олгохыг хүссэн тухай “www.aljazeera.com” мэдээллээ. Тэрбээр ийнхүү онцгой эрх олгохыг хүссэн шалтгаанаа “АНУ хэд хэдэн албан тушаалтанд хориг тавьсан. Энэхүү хоригийг цуцлах, цаашлаад тус улстай тэмцэх шаардлагатай байна. Венеусэл бол тусгаар тогтносон улс. Бид дотоод асуудлаа шийдвэрлэхдээ гадны улсаас хараат байх шаардлагагүй. АНУ бага багаар манай улсыг эзэлж, эзлэн түрэмгийлэх бодлого явуулж байна. АНУ-аас би эх орон, ард түмнээ хамгаалахын хүсч буй учир та бүхэннадад боломж олгохыг хүсье” гэж хэлжээ.

1

Парламентад олонхи суудлыг авсан “Гүйцэтгэх засаглал” намын гишүүд Ерөнхийлөгчийн дээрх саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол сөрөг хүчин “Ардчилсан” намын эсэргүүцэлтэй нүүр тулжээ. Сөрөг хүчний удирдлагууд Мадураг засгийн эрхийг булаан авахыг оролдож байна хэмээн буруутгасан байна.

Өнгөрсөн 2013 оны арваннэгдүгээр сард Үндэсний ассемблей Ерөнхийлөгчид онгой эрх олгосон билээ. Энэхүү эрхийн хүрээнд Ерөнхийлөгч 12 сарын турш зарлиг, тушаал гаргаж, улс орноо удирдахдаа Үндэсний ассемблей буюу парламенттай зөвлөлдөхгүйгээр шийдвэр гаргасан юм.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

qqqqq:
байдаг л нэг дарангуйлагч
2015-03-12
eh oronch:
jew nariin boolchloloos undestnee hamgaalj baigaa zorigtoi er bna
2015-03-12
irgen:
mundag eronhiilogch bna.
2015-03-11