“Тусгаар тогтнолын ордон”-г номын сан болгох ёстой
АН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ “УИХ тун удахгүй 2015 оны хаврын чуулганаа эхлүүлнэ. Энэ чуулганаараа “Улс төрийн намын тухай”, “УИХ-ын сонгуулийн тухай” зэрэг олон чухал хуулийг хэлэлцэж батална. Ингэснээр намуудын улс төрийн үйл ажиллагааг хуульчилж өгнө. Тиймээс эдгээр хуулиудыг хэлэлцэж батлахаас өмнө зарим асуудлуудыг шийдвэрлэх ёстой гэж бид үзсэн.
ы
Тухайлбал, 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнээр МАН төв байраа шатаалгасан. Тухайн үед улс орны хувь заяаг гартаа атгаж байсан С.Баяр, С.Батболд нар эрх мэдлээ урвуулан ашиглаж, 14.6 тэрбум төгрөгөөр одоогийн “Тусгаар тогтнолын ордон”-г бариулахдаа төрөөс татвар төлөгчдийн 11 тэрбум төгрөгийг хууль бусаар авсан. Иймд Монгол оронд шударга ёс тогтоох, хууль дээдлэх зарчмыг баримталж, АН-ын гишүүд дэмжигчдийн холбооноос УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлж байна.
йы
Тодруулбал, МАН-ын төв байр болох “Тусгаар тогтнолын ордныг барихад зарцуулсан 11 тэрбумыг эргэн төлүүлэх асуудлыг 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гэхэд УИХ, Засгийн газаравч хэлэлцэхийг УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нараас шаардаж байна. Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлсэн МАН-ын байрыг санхүүжүүлсэн мөнгийг төсөвт буцаан төвлөрүүлэхгүй бол тус намын улс төрийн үйл ажиллагааг зогсоож, 2016 онд тус намыг УИХ, орон нутгийн сонгуульд оролцуулахгүй гэдгээ мэдэгдэж байна.
ы
Тэд ард түмнээс авсан мөнгөө буцааж өгөх ёстой. Аль ч эсвэл татвар төлөгчдийн мөнгөөр боссон “Тусгаар тогтнолын ордон”-г хураан авч Номын сан болгох ёстой” гэлээ.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ