Тэтгэвэрт гарсан прокуроруудыг хүлээн авчээ

img

Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан Улсын Ерөнхий Прокурорын Газарт хяналтын прокуророор ажиллаж байсан  А.Дулмаа, Д.Эрдэнэцэцэг нарыг өндөр насны тэтгэвэрт гарч байгаатай нь холбогдуулан хүлээн  авч хүндэтгэл үзүүлжээ.

Улсын Ерөнхий Прокурорын Газрын МШАХТХэлтэст хяналтын прокуророор ажиллаж байсан А.Дулмаа 1996 онд МУИС-ын Хууль зүйн ангийг төгсөөд прокурорт ажилласнаас хойш прокурорын байгууллагад  тасралтгүй 18 жил ажиллажээ.

Мөн хяналтын прокуророор ажиллаж байсан Д.Эрдэнэцэцэг нь 1984 онд МУИС-ын Хууль зүйн ангийг төгсөөд прокурорт ажилласнаас хойш прокурорын байгууллагад  тасралтгүй  31 жил ажиллаад өндөр насныхаа тэтгэвэрт гарсан гэнэ.

Прокурорын хяналтын ажлын чиг үүргийг хэрэгжүүлэх, шинэ залуу прокуроруудыг сургаж дадлагажуулах үйлсэд олон жил өөрийн эрдэм мэдлэг, арга туршлагаа дайчлан ажилласан А.Дулмаа, Д.Эрдэнэцэцэг нартаа прокурорын байгууллагын нийт хамт олны нэрийн өмнөөс талархал илэрхийлье гэж УЕПГ-аас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hhhhhhhhhhhhh:
er ni ene shuuh prokuroriinhan amidarlaas shal tasarhai uls baidag shuu dee
2015-03-12
irgen:
odoo tegeed baiguullaga bolgonoos tetgevert garch bgaa bolgoniig ingeed medee bolgood gargaad baih uu. ene hend heregtei medeelel yum be
2015-03-11