Гэмт хэргийн тоо 19.4 хувиар өсчээ
Гэмт хэргийн тоо улсын хэмжээнд 2015 оны эхний 2 сард 5314гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 862 хэрэг буюу 19.4хувиар өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Гэхдээ энэ нь гэмт хэргийн тоо өссөн биш харин том жижиг гэлтгүй бүх хэргийг бүртгэн шалгадаг болсонтой холбоотойгоор өссөн үзүүлэлт гэдгийг онцолжээ.
Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 224 иргэн хохирсны 208 нь буюу 92 хувь нь эмэгтэйчүүд 7.5 хувь нь 17 хүртэлх насны хүүхэд байжээ. Мөн сургуулийн орчинд бага насны хүүхэд гэмт хэрэгт өртөх явдал их байдаг. Тиймээс сургуулийн гадна, дотно орчныг камержуулах, сургуулийн орчинд эргүүл ажиллуулах зэргээр урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлж эхэлжээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ