Шийдвэр гүйцэтгэх албаныхан байртай болжээ

img

Хэнтий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанаас 2014 онд Аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээ болон “Аймаг бүрт 1000 айл орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 42 айлын орон сууц бариулсан байна. Тус аймгийн Хэрлэн сум, Чингис хотын  IV дүгээр багт баригдсан тус орон сууцны барилгын ажлыг “Алаг Хайрхан” ХХК-тай хамтран барьж ашиглалтад оруулжээ.

as

Энэ сарын 9-нд болсон шинэ байрны түлхүүр гардуулах ёслолын ажиллагаанд ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа П.Хосбаяр, Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын дарга М.Болд, Хэрлэн сумын засаг дарга С.Базарханд, аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хошууч Б.Нандинболор болон албан хаагчид оролцсон байна. Уг орон сууцанд Хэнтий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 24 албан хаагч хөнгөлттэй үнээр орж байгаа юм байна.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ