"Хамаг Монгол" төсөл, "ДМ" нэгдэл, "Гал үндэстэн" холбоо хамтран төр, түмний халз мэтгэлцээнийг зохион байгуулахаар санаачилсан билээ. Тэгвэл өнөөдөр оройн 21:00 цагт "Төр буруутай юу. Түмэн олон буруутай юу?" халз мэтгэлцээн МҮОНТ-ээр орон даяар үзэгчдэд хүрнэ.
ы
Халз мэтгэлцээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон УИХ-ын гишүүдийн ард түмний асуултад хариулахыг шаардаж, ард түмний асуултыг гуравдугаар сарын 7-ны бямба гаригт Чингис хааны нэрэмжит тав талбайд болсон тайван жагсаалын үеэр цуглуулсан.
б
Б.Хүлэг