Улаанбаатарт 1 хэм дулаан
Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар цас орж, салхи шуургатай байхыг малчид, тээвэрчдэд анхааруулж байна.
Баруун болон төв, говийн нутгаар үүлшинэ. Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 6-11 хэм, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 2-7 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.
ы
Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр 0-2 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 хэм хүйтэн, харьцангуй чийг 56 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ