Г.Алтанхүүгийн гомдлыг хэлэлцэнэ

img

Найз бүсгүйгээ 48 цагийн турш зодож амь насыг хохироосон гэх хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан Г.Алтанхүүд холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хэлэлцэж, түүнд гурван жилийн хугацаатай хорих ялыг оноож шийдвэрлэж байсан. Өнөөдөр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд уг хэргийг хэлэлцэнэ.

Анхан шатны шүүхээс Г.Алтанхүү нь талийгаачийг зодож бие махбодид нь санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан нь талийгаачийн үхэлд шалтгаант холбоогүй байна гэж шүүх дүгнэсэн байсан. Учир нь талийгаачийн биед учирсан хөнгөн гэмтлийн улмаас цөсний суваг, хүүдийн хананд гэмтэл учирсан болох нь задлан шинжилгээний дүгнэлт, эд эдсийн макро микро шинжилгээний дүгнэлтүүдээр тогтоогдоогүй. Ингэснээр сэжигтэн Г.Алтанхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 буюу бусдын бие махбодид санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож, гурван жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж байсан юм.

б

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yal bagadlaa gej gomdjee:
altanhuugees: bi mongoliin shuuh emnelgiig iim doroi gej unendee bodsongui. ulaan tsaim zodsoor baigaad gemtel uchruulj,,bur 48 tsag tamlaj baigaad alsan baihad yamar ch ul mur algaa,,itgehgui baina geed bgaad gaihaad noir hurehgui bna bi alsan sh dee,nadad taarsan yaliig onoogooch,,bi nasaaraa tarchilj uheh bolno,shudarga baigaach.guiy
2015-03-12