Ураны лицензийг цуцалжээ
Сүхбаатар аймгийн Дарьганги сумын Байгалийн цогцолборт газрын давхцалд Сайнцагаан сумын орон нутгийн тусгай хэрэгцээний газарт хамруулж "Монгол ураниум ресурс" ХХК-д олгосон ураны хайгуулийн хоёр лицензийг хүчингүй болгуулах шүүх хурал өчигдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болжээ.
Сүхбаатар аймгийн Засаг даргын нэхэмжилтэй, Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооны өмгөөлөлтэй тус шүүх хурлаар хоёр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.
УИХ-ын 2004 оны 22-р тогтоолоор Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийн хэмжээг ихэсгэсэн тогтоолыг АМГ хэрэгжүүлээгүй давхцалгүй гэсэн тодорхойлт өгсөн нь хууль зөрчсөн үйлдэл байсан бөгөөд АМГ-аас 2010 онд давхцалгүй хэмээн хоёр лиценз олгосон үйлдэл нь хууль зөрчсөн талаар өнгөрсөн жилийн зургадугаар сард нэхэмжлэл гаргасныг ийнхүү шийджээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ