Я.Батсуурийн цагдан хорих хугацааг дахин сунгажээ
“Эрдэнэс Таван толгой"-н гүйцэтгэх захирал Я.Батсуурийг АТГ-ынхан өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд саатуулан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон билээ.
Тэгвэл түүнийг цагдан хорих хугацааг дахин хоёр сараар сунгахаар болсон байна. Түүнд Эрүүгийн хуулийн 150, 265.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн гэнэ.а
“Эрдэнэс Таван толгой”-н захирал Я.Батсуурийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хамаатны “Говь повер” компанид 4.5 тэрбум төгрөг шилжүүлсэн, гадаадын хөрөнгө оруулалттай компанид 86 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх тоног төхөөрөмж сонгон шалгаруулалттгүй шилжүүлсэн гэдэг үндэслэлээр шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа юм.
а
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ