Өнөөдөр болох үйл явдлын тойм
09:00 цагт Универсиад их наадмын шатрын тэмцээн эхэлнэ. Тус их наадмын нээлтийн ажиллагаа 11:00 цагт болно.
б
НЗДТГ-ын хурлын А танхимд
10:00 цагт Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд НЕТГ-ын дарга Н.Нацагдорж Монголын үндэсний Палеонтологийн музей болон В.И. Лениний музей нь Монголын Буддын соёлын музей болох өөрчлөлт шинэчлэлийн талаар мэдээлэл өгнө. Утас: 91112522, 99082520
б
Гадаад хэргийн яамны “Мутрын түшээ” танхимд
10:00 цагт энэ сарын 17, 18-ны өдрүүдэд Гадаад хэргийн яаманд болох “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын хүрээнд зохион байгуулагдаж буй “Эрчим хүчний хэлхээ холбоо” сэдэвт зүүн хойд Азийн орнуудын шинжээчдийн түвшний уулзалтын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал болно. Утас: 88080619
б
Улаанбаатар зочид буудлын “Номын хүрээ” танхимд
10:00 цагт “Монголын эмэгтэйчүүдийн амьдралын чанар” судалгааны дүнгийн II шатны хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт НАМЭХ, МУИС-ийн Улс төр судлалын тэнхим, Германы Фридрих Эбертийн сан, Стратеги академи болон Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв зэрэг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцоно.
ө
МУИС-ийн Хичээлийн V байрны 505 тоотод
11:00 цагт МУИС-ийн Бизнесийн Сургуулийн номын санг Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, эдийн засагч, доктор профессор Ж.Батмөнх агсны нэрэмжит болгох ёслолын ажиллагаа болно. Утас: 75754400-1135, 77307730-1162, 96540011, 89859594
ө
"Хүннү Молл" /Яармаг дахь Вива Сити хорооллын урд/ худалдааны төвийн барилга дээр
11:00 цагт МХЕГ-аас үзүүлэх сургалт зохион байгуулна. Үзүүлэх сургалтанд энэ онд хяналт шалгалт хийхээр зарлагдсан, эрсдэл ихтэй, үйлдвэрлэлийн осол гарч байсан барилгын компанийнхан оролцож Хяналтын хуудсаар хяналт шалгалт хийж, туршлага судална. Утас 91989890
б
МУИС-ийн Хичээлийн V байрны 304 тоотод
11:30 цагт Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн номын сан чөлөөт сонголттой болж, шинэ үйлчилгээ нэвтрүүлж байгааг тэмдэглэх ёслолын ажиллагаа болно. Ёслолын арга хэмжээнд МУИС-ийн багш оюутнуудаас гадна, шилдэг уншигчид, удирдлагууд, төрийн түшээд оролцоно. Утас: 75754400-1135, 77307730-1162, 96540011, 89859594
б
Засгийн газрын хуралдааны танхимд
12:00 цагт "Сайдын цаг" нээлттэй уулзалт болно. Уулзалтад Эрчим хүчний сайд Д.Зоригт оролцоно.
б
Монголын Үндэсний Олимпын Хорооны байранд
12:00 цагт Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өнөөдөр эх орноосоо явах гэж буй хоккейн үндэсний шигшээ багийн тамирчид мэдээлэл хийнэ.
б
"Залуус хөгжлийн төв"-д
12:00 цагт Тусгаар тогтнолын ордныг барихад улсын төсвөөс 11 тэрбум төгрөг авсан гэх мэдээлэлд МАН-ын удирдлагууд байр сууриа илэрхийлж Хэвлэлийн бага хурал зарлалаа. Тус хурал Тусгаар тогтнолын ордны I давхарт болно.
б
Тусгаар тогтнолын ордны Бага танхимд
12:00 цагт “Монголбанк ба эдийн засгийн хямрал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлгээр эдийн засгийн нөхцөл байдал Монголбанкнаас явуулж буй бодлого үйл ажиллагааны талаар хэлэлцэхээс гадна УИХ-ын хаврын чуулганаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалд хариуцлага тооцох асуудлыг оруулах саналыг өргөн барих талаар ярилцах юм.
б
Нийслэлийн 40-р сургуульд
14:00 цагт ШУА-иас Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан зохион байгуулж байгаа цуврал лекцийн энэ удаагийн зочин эрдэмтнээр Хэл зохиолын хүрээлэнгийн доктор С.Энхжаргал уригдан оролцож, 40 дүгээр сургуулийн сурагчдад зориулан “Монгол хэлний зөв бичих дүрэм” сэдвээр сонирхолтой лекц уншина. Лекц болно. Утас: 99045949
б
МН мэдээллийн төвд
11.00 цагт “Шүүдэр” продакшны санаачилсан “ГЭРЭЛТ ЗҮРХ” аяны хүрээнд зохиогдож буй БҮХ ОДОД-ын урлагийн нэгдсэн тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой. Тоглолт энэ сарын 15-нд Тусгаар тогтнолын ордонд болно.
12.00 цагт Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ноос “Эмнэлгийн барилга илүүдээгүй” хэмээн мэдэгдэж хэвлэлийн бага хурал зарлалаа.
d
www.shuud.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ