Бид алуурчин биш
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн тэргүүн Бакар аль Багдади мэдэгдэл хийх үеэрээ “Бид алуурчид биш. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь бидний хууль дүрмийг зөрчсөн учир үхэлтэй нүүр тулсан. Бид харсан болгоноо алж, барьцаалдаггүй. Олон улс биднийг алуурчин, хүчирхийлэгч мэтээр дүрсэлж байгаа нь таалагдахгүй байна. Бидний эсрэг нэгдэж, биднийг устгахыг завдсан бүхэн хөөрхийлөлтэйгээр амиа алдахыг сануулья. Бид зорьсон, төлөвлөснийхөө дагуу хил дамнасан “Халифын вант улс” байгуулж, тусгаар улс байгуулах болно” гэж хэлжээ.
1
Энэ долоо хоногийн эхээр хэт даврагчид Ливийн газрын тосны уурхайн 9 ажилтанг барьцаалсан билээ. Тэрбээр дээрх иргэдийг барьцаалсан шалтгаанаа тайлбарлаагүй ч “Халифын улсад хамааралгүй бүхэн хохирогч эсвэл үхэх болно” гэж мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Барьцааны иргэдийн дунд Австралийн нэг иргэн байгаа юм. Австралийн Засгийн газар иргэнээ аврахын тулд хэт даврагчидтай холбоо тогтоохыг оролдож буй тухай тус улсын Ерөнхий сайд Тони Эббот мэдэгдсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ